Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл болон Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэх байв. Тодруулбал, тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн хүрээнд Хөшөөт, Гацуурт, Цайдам нуурын ордтой холбоотой зарим асуудлыг хэлэлцэх байсан юм. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга хэлэлцэхийг хойшлуулах санал тавьснаар тус хуралдаанаар ярилцсангүй. Тэрбээр Засгийн газрын сайд нар томилогдоогүй, ажлын хэсгийн бүрэлдэхүүн дунд байхгүй яамны ажилтнууд сууж байгаа нь зохимжгүй байна. Тиймээс хэлэлцэх асуудлуудыг хойшлуулах саналтай байна хэмээсэн юм