Архангай аймаг зах зээл дээр хүнсний нэрийн гол бүтээгдэхүүн болох мах сүүний үнийг бууруулах, тогтвортой байлгах зорилгоор Цэцэрлэг хотноо малчид ногоочдын захыг түр нээн ажиллуулж байна.
Эрдэнэбулган сумын Засаг даргын А/234 тоот захирамжаар Мөнгөт-Оюу компанийн эзэмшлийн талбайд малчид ногоочдын гар дээрээс мах сүү, махан болон сүүн бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоог харьцангуй хямдаар борлуулж байгаа юм. Энэ сарын нэгний байдлаар, нэг килограмм үхэр хонины мах 5000, адууных 4500, ямааных 3800 төгрөгийн үнэтэй байна.