МУИС-ийн багш, физик, математикийн шинжлэх ухааны доктор О.Лхагва нарын эрдэмтдийн баг ерөнхий боловсролын сургуулийн физикийн сургалтад ашиглах цахим 3D лаборатори бүтээсэн байна. Энэ нь тэдний 20 гаруй жилийн ажил бөгөөд өмнө нь 2D лаборатори бүтээжээ. Нийт 70 орчим туршилт хийх боломжтой энэ загвар лаборатори 70 мянган төгрөгийн үнэтэй.