Дэлхийн оюуны өмчийн байгууллага, БНСУ-ын оюуны өмчийн газрын дэмжлэгээр манайд "Инновацийн шийдэл-Бидний амьдралд" сэдэвт уралдаан зохион байгуулагдсан. Энэ уралдаанд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Т.Энх-Оюун "Барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэлдмэл бэлтгэх арга" бүтээлээрээ Дэлхийн оюуны өмчийн байгууллагын "Алтан медаль", "Шилдэг зохион бүтээгч" шагналын эзэн боллоо.