Торонто, Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компани Овооттолгой ордод үйл ажиллагаа явуулдаг “SouthGobi Resources”-ийн эзэмшлийн хувьцааныхаа талыг “National United Resources Holdings”-т зарах гэрээнийхээ хугацааг хойшлуулсан талаар marketwatch.com цахим хуудсанд мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард “SouthGobi Resources”-ийн эзэмшлийн 56.1 сая ширхэг үнэт цаасаа өнгөрсөн сарын 30-нд багтан шилжүүлэх болсноо “Turquoise Hill Resources” мэдэгдэж байв. Тэгвэл дээрх хугацааг таван сараар сунгаж ирэх оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл хойшлуулсан байна. Хэрэв урд хөршийн компанид үнэт цааснаасаа борлуулбал “Turquoise Hill Resources” 25.6 сая ам.доллар хүлээн авах гэнэ. Харин “SouthGobi Resources” дэх эзэмшлийн үнэт цаас нь 48.7 орчим сая ширхэг болж багасах аж.
Ц.Болор