Энэ сарын 28-нд болсон Казахстаны Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтны өдрөөр Америкийн тусгай албаны ажилтан асан Эдвард Сноуден Казахстаны сэтгүүлчдийн холбооны “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн” тусгай шагнал хүртлээ. Гэхдээ Сноуден уг шагналыг хүлээн авахаас татгалзсан байна.
Тэрбээр “Намайг шагнаж байгаа нь баяртай сайхан хэрэг ч энэ шагналыг өөрийн орны сэтгүүлчид олгосон нь шударга зүйл болно. Төв Азид ардчилалын төлөө тэмцэл өрнөж, сэтгүүлчид тэргүүн эгнээнд явж байна. Тэдний дунд энэ шагналыг авах гавьяатай сэтгүүлч байгаа гэдэгт би итгэлтэй байна.
Энэ жил надад Киргиз, Монгол, Сомали, Йемений сэтгүүлчдийн холбооноос шагнал гардуулах хүсэлт ирсэн боловч би татгалзсан” гэж ярьжээ.