Төрийн бус компаниуд хүнд даацын автомашины ачааг нэмэгдүүлэх шаардлага тавьж улмаар зөрчил гарснаас үүдэн хилээр машин гаргахгүй хэмээн “Борхойн тал” компанийн ажилчид мэдэгдээд байсан юм.
Тэгвэл Замын-Үүдийн хилээр БНХАУ руу нэвтрэх машиныг гаргахгүй байна гэсэн мэдээлэл иргэдээс ирсний дагуу М.Баянмөнхөөс тодруулахад “Борхойн тал”-аас тавьж байгаа шаардлагыг биелүүлэх боломжгүй. Учир нь энэ чиглэлийн зам 44 кг-аас дээш хүн ачааны машин зорчихыг хориглодог буюу хоёрдугаар зэргийн зам юм. Түүнчлэн энэ бидний шийдэх асуудал биш. Засгийн газрын түвшинд хэлэлцэх ёстой” гэсэн юм.