
“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Дархан-Уул аймаг дахь салбараас санаачлан 30 гаруй хүүхдийг хамруулсан “Сэтгүүлч хүүхэд” клуб байгуулжээ. Мөрөөдлийн мэргэжилтэйгээ эртнээс танилцаж, бусадтай хамтран сурвалжлага хийж, өөртөө итгэлтэй болоход хөтөч болсон энэ хөтөлбөр хоёр жилийн турш тус аймагт хэрэгжих юм билээ. Түүнчлэн өмнө нь Баянхонгор, Сэлэнгэ аймаг, Налайх дүүрэгт “Сэтгүүлч хүүхэд” клуб байгуулагдаж байсан ч Дарханы багачууд телевизэд дадлага хийж, хүүхдийн нэвтрүүлгээ өөрсдөө бэлтгэхээрээ онцлогтой юм. Тус клубт ерөнхий боловсролын сургуулийн V-XI ангийн сурагчид нэгджээ.