Манай улсын 100 гаруй иргэнийг ОХУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд хүчин төгөлдөр бус (2006 оноос өмнө олгогдсон) паспорттай гэсэн үндэслэлээр хил нэвтрүүлэлгүй буцаасан явдал өнгөрсөн тавдугаар сард болсон. Энэ асуудлаар ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт энэ сарын 26-нд албан бичиг ирүүлсэн байна.
Үүнд “Монгол Улсын хуулийн дагуу үндэсний гадаад паспортын хүчинтэй хугацааг 15 жил хүртэл байна гэж заасан. Бид уг мэдээллийг үйл ажиллагаандаа тусгасан.
Дээр дурдсантай холбогдуулан Монгол Улсын иргэдийг албан ёсны сунгалт хийлгэсэн, хуучин загварын хүчин төгөлдөр гадаад паспортоор ОХУ-ын нутаг дэвсгэрт зорчуулах болсныг мэдэгдье” гэжээ.
Ч.ТУЯА