Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулах хэлэлцээрт ОХУ гарын үсэг зурж, олон улсын санхүүгийн энэ байгууллагад санал оруулах хувийг эзэмшиж буй гуравдагч үүсгэн байгуулагч орон болсон байна.
Сангийн дэд сайд Сергей Сторчак ОХУ-ыг төлөөлж гарын үсэг зуржээ.
ОХУ банкны 65.362 хувьцааг эзэмшиж, саналын 5.92 хувийг авсан бол Энэтхэг болон БНХАУ 26.06 хувьцаа болон 7.5 хувийн саналыг тус тус авсан байна.
Баримт бичигт 50 гаруй орны төлөөлөгчид гарын үсэг зурсан байгаа бөгөөд журмыг баталсны дараа үүсгэн байгуулагч бусад долоон орон гарын үсэг зурна гэж ОХУ-ын төлөөлөгч мэдэгдэв. Үүнд Кувейт, Малайз, Филиппин, Тайланд, Дани, Польш, Өмнөд Африк орж байна.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк ерөнхийдөө Европын сэргээн босголт, хөгжлийн банктай төстэй үйл ажиллагаа явуулж, 2016 онд эхний төслүүдээ санхүүжүүлнэ гэж ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд Станислав Воскресенский мэдэгдэв.