Өнөөдөр шөнө дэлхийн цагт нэг секунд нэмэх гэж байна.
Стандартчилал хэмжилзүйн газрын Цаг давтамжийн эталон лабораторийн мэргэжилтэн Г.Батзаяагаас энэ талаар тодрууллаа.
-Дэлхийн цагт нэг секунд нэмэх гэж байгаа. Яагаад нэг секунд нэмдэг юм бол?
-Дэлхийн тэнхлэг эргэлтийг ажиглах төвөөс дэлхийн тэнхлэг эргэлтийг ажиглан олон улсын цагтай харьцуулан зохицуулдаг. Харьцуулах явцад уг төвийн цаг 0.9 секунд хүртэлх зөрүүтэй болбол тухайн жилийн зургадугаар сарын 30, эсвэл арванхоёрдугаар сарын 31-нд нэг секундыг нэмдэг. Гэхдээ жил бүр нэмдэг гэсэн үг биш. Дэлхийн тэнхлэг эргэлтийг ажиглаж байгаад секунд нэмэх эсэхээ шийддэг. Сүүлийн жилүүдэд хоёр жилд нэг удаа нэмж байгаа нь ажиглагдсан.
-Өнөө шөнө хэдэн цагт нэмэх юм бол?
-Өнөөдөр 23.59 минутад нэг секунд нэмэх юм. Сүүлийн минутын 59 секунд болоод шууд 00 цагт шилждэг. Тэгвэл өнөө шөнө 59 минут 60 секунд болгоод 00 цаг руу шилжүүлэх замаар нэг секунд нэмэх юм. Энэ нь хүмүүсийн амьдралд ямар ч өөрчлөлт байхгүй учраас цаг тохируулах шаардлагагүй. Хоногт 86400 секунд байдаг бол зөвхөн өнөөдөр 86399 байх юм.
-Дэлхийн тэнхлэгийн эргэлтэнд тохируулж нэг секунд нэмдэг юм бол ухраах тохиолдол байдаг уу?
- 1972 оноос дэлхийн тэнхлэгийн эргэлтийг судалж эхэлсэн. Тэр үеэс хойш 25 удаа нэмсэн бол ганцхан удаа ухрааж байсан юм билээ. Цаг тооллоо секунд доль алдалгүй зөв барьж явахын тулд ингэж байгаа бөгөөд нар сарны зохилдлогоо, цагийн хуваариа дэлхийн эргэлттэй тааруулах ач холбогдолтой.