Өчигдөр Грекийн нийслэл Афин хотын хаалттай банкуудын салбаруудын гадаа үймсэн олон цугласан хүмүүсийн дунд тэтгэврээ авна гэж найдан бэлэн мөнгөний машинуудад /АТМ/ дугаарласан ахмадууд байсан аж. Тэдний тэтгэвэр даваа гарагт буух байжээ.
Гэхдээ банкнаас гүйлгээ хийхийг Засгийн газар нь хязгаарласны улмаас олон ахмад бүх мөнгөө авч чадаагүй аж. АТМ-ээс нэг виза картаар өдөрт 60-аас илүү евро авахыг хязгаарласан байна.
АТМ-ээс мөнгөө авахыг оролдож байсан нэгэн өвгөн “Би тэтгэврээ бүрэн авахыг хүсч байна. Гэхдээ яаж авахаа мэдэхгүй байна” гэжээ.
Мөн банкууд хаалттай байсан ч виза картгүй, банкнаас тэтгэврээ шууд авдаг олон ахмад ойр хавийнхаа банкны салбаруудын өмнө цугласан аж.
Ахмадуудын нэг нь “Ахмадууд тэтгэврээ авч чадахгүй байсан үе урьд нь хэзээ ч гарч байгаагүй. Грекчүүд ийм нөхцөл байдлыг хэтэрхий тэвчиж байна” гэж ярьжээ.
Грекийг хямралаас гаргах еврогийн бүсийн хөтөлбөрийн хугацаа өнөөдөр дуусч байна.