Ч.Туяа
Нийслэлийн Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг Минж үржүүлгийн тохойд Туул голын усанд нэг хүн осолдсон байж болзошгүй гэсэн дуудлага уржигдар 15.10 цагт НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу тус газрын таван албан хаагч, нэг автомашинтай ажиллаж, Туул голын эрэг дагуух бургасанд төөрсөн, 29 настай залууг эсэн мэнд олж, дүүргийн Цагдаагийн III хэлтэст хүлээлгэн өгчээ. Урин дулааны цагт гол ус бараадсан хүмүүс усанд живэх явдал орон нутагт ч цөөнгүй гарч байгаа аж. Тухайлбал, Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн нутаг Мээрэнгийн голын усанд уржигдар 40, 65 настай хоёр хүн осолдож, амиа алджээ. Мөн тус аймгийн Манхан сумын Ботгоны голын усанд гурван хүн эндсэн харамсаллтай явдал болсон байна.