Монголын ард түмэн үеийн үед үр хүүхдээ урлаг, уран зохиолын гайхамшгаар цэнгүүлж, дуу хөгжмийн эгшгээр уярааж, энэрэхүй зөөлөн сэтгэл, эх орон, түүх соёлоо хайрлан дээдлэх үзэл санааг оюун бодолд нь шингээж ирсэн уламжлалтай. Эдүгээ ч энэ уламжлал тасралтгүй үргэлжилсээр байгаа. БСШУЯ-наас хүүхдэд зориулсан уран бүтээлийн уралдааныг найман удаа зохион байгуулаад байгаа билээ. Тэгвэл энэ удаа IX уралдааныг “Хүүхэд бүхэн жаргалтай байг” сэдвийн хүрээнд зарлаж байна. Оролцогч нь тус сэдвийн хүрээнд 30-40 минут үргэлжлэх 20-оос доошгүй цуврал телевизийн уран сайхны цуврал нэвтрүүлэг, 20-оос доошгүй дуу бүхий хүүхдийн дууны цомог хийх төсөл ирүүлнэ. Төслийг долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний 17.00 цаг хүртэл БСШУЯ-нд хүлээн авах юм байна.