Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 23 музейн 47.8 хувийг шалгажээ. Шалгалтаар хоёр буюу 25 хувь нь бага, 50 хувь нь дунд, мөн 25 хувь нь их эрсдэлтэйгээр үнэлэгдсэн байна. 2014 оны эрсдэлийн үнэлгээгээр нийт 23 музейн зургаа нь дунд, 17 нь их эрсдэлтэй байсан бол 2015 оны хяналт шалгалтаар хоёр музей бага эрсдэлтэй үнэлэгджээ. Их эрсдэлтэй болон дунд эрсдэлтэй үнэлэгдэж байсан хоёр музей бага болж эрсдэл нь буурсан байна. Мөн шалгалтад хамрагдсан музейнүүдийн 62.5 хувь нь агааржуулалтын системгүй, 75 хувь нь дулаан, чийг, гэрэлтүүлэг хэмжих баталгаажсан хэрэгсэл ба чийгшүүлэх, агааржуулах төхөөрөмжөөр тоноглогдоогүй байж. Түүнчлэн бүх музейн үзмэрийн өрөөний дулаан, чийг, гэрэлтүүлэг нь стандартын шаардлага хангаагүй гэнэ.