Санхүүгийн байдлаа тогтвортой болгоход Грек улсад ирэх гурван жилд нэмэлт 50 тэрбум евро шаардлагатай гэсэн дүгнэлтийг Олон улсын валютын сан гаргажээ.
Тодруулбал, Зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгаж, хүүг багасгах замаар Грект өрнөөс гарахад нь туслах хэрэгтэй бөгөөд Грекийн энэ оны эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг 2.5 хувиас тэг болгон мөн ОУВС бууруулсан байна.
Зээлдүүлэгчдийн саналуудад “үгүй” гэсэн хариулт өгөхийг Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас улсынхаа ард иргэдэд уриалаад, тэдгээрийн саналаас татгалзсанаар “илүү ашигтай тохиролцоо”-нд хүрэх боломжтой гэсэн билээ.
Гэхдээ еврогийн бүсийн сангийн сайд нарын бүлгийн тэргүүний хэлснээр, “үгүй” гэсэн хариулт нь эдийн засгийн хямралаас хялбар гарах боломжийг грекчүүдэд олгохгүй. Мөн Грекийн Ерөнхий сайд иргэддээ “буруу зөвлөгөө” өгч байна гэж тэрбээр хэлсэн юм.