Маргааш буюу энэ сарын 4-нд АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр болох гэж буй.
Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээний үеэр олон хүн оролцох учир сонор сэрэмжтэй байхыг АНУ-ын Засгийн газар ард иргэддээ сэрэмжлүүллээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер “ “АНУ энэ баярын үеэр хэзээнээс сонор сэрэмжэй байсаар ирсэн. Сонор сэрэмжээ илүү дээшлүүлэх нэмэлт нэг шалгаан бол “Лалын улс” бүлэглэл. Тус бүлэглэлтэй шууд холбоотой бус ч нийгмийн сүлжээгээр хүмүүс хэт давруу үзэлтнүүдийн нөлөөнд автаж байна. Тиймээс нийгмийн сүлжээнд тавих хяналтаа ч сайжруулж иргэдээ аюулгүй байлгах бүх тал дээр анхаарч ажиллана” гэжээ.
Мөн АНУ-ын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн, генерал Мартин Демпси сонор сэрэмжтэй байхыг уриалан Лалын ариун Рамадан сарын үеэр эрчимтэй халдлага үйлдэхийг “Лалын улс” дагалдагчдадаа уриалж буйг тэмдэглэн хэлжээ.
Ирак болон Сирид босогчдын байршилд АНУ агаараас үргэлжлүүлэн цохилт өгнө гэж тэрбээр нэмж хэлжээ
Рамадан сар нь зургадугаар сарын дунд үеэс долдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилдэг юм байна.
Эх суралж: BBC