Үндэсний баяр наадмаар бүх нийтээр тав хоног амрах гэж буйтай холбогдуулан Монгол Хятад болон Монгол Оросын хилийн автозамын боомтууд долдугаар 11-12-нд амрах гэж байна. Харин Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн автозамын боомт наадмын өдрүүдэд амрахгүйгээр 24 цаг ажиллана хэмээн Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ. Энэ үеэр агаарын болон төмөр замын боомтууд хэвийн ажиллаж, олон улсын нислэг, төмөр замын байгууллагуудын үйл ажиллагаа цагийн хуваарийн дагуу үргэлжилнэ.
Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын бүх нийтийн амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана гэсэн хэлэлцээрийн дагуу амрахаар болжээ.