Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачууртад зам тавих ажил өнгөрөгч зургадугаар сарын 20-нд эхэлсэн. Хорооны Иргэдийн бүлэг санаачилсан сайжруулсан шороон зам тавих ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын “Шинэ тосгон” ТББ-тай хамтран хийж буй. Шинээр тавьж буй сайжруулсан шороон зам Гачууртын автобусны эцсийн буудлаас Шар хоолойн хөндий рүү хүртэлх 3.8 км үргэлжлэх бөгөөд нийт 65 сая төгрөгөөр барьж байгаа аж. Одоогоор замын 1.4 км-ыг тавьж дуусаад байгаа бөгөөд үлдсэн хэсгийн шороог түрж, дагтаршуулах ажлыг хийж байгаа бөгөөд Үндэсний баяр наадмаас өмнө дуусгана хэмээн тус хорооны Засаг дарга Х.Цэдэнбал мэдээллээ.