Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй оюутан залууст зориулан АНУ-ын Элчин сайдын яам ирэх наймдугаар сарын 17-28-нд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулах гэж байна. АНУ-ын Төрийн департаментийн санхүүжилтээр болох сургалт долоо хоногт гурван удаа, нийт зургаан өдөр болох бөгөөд Америк багш нар хичээл заах аж. 18-аас дээш насны оюутан залуус нээлттэй оролцох боломжтой сургалтын бүртгэл өнөөдөр дуусна. Тиймээс сургалтад хамрагдах хүсэлтэй залуус өнөөдөртөө багтааж (2015 оны долдугаар сарын 5) https://docs.google.com/forms/d/1aDW-ZVSmL0DbVYsfr0HLuY8OBOXsGC2hYqpk6lafdkU/ холбоосоор нэвтэрч бүртгүүлээрэй.