Нийслэлийн онцгой байдлын газрын мэдээлснээр өнгөрөгч баасан гаригт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Зүрх уулын ар болон зүүн талд түймэр гарсан мэдээлэл 14.37 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 26 болон 11 дүгээр ангийн нийт 26 албан хаагч Дүүргийн гурван байгаль хамгаалагч, Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн 5 ажилчидтай хамтран гурван га газар хамарсан ойн түймрийг 17.7 цагт цурманд оруулжээ. Түүнчлэн энэ өдөр Цонжин болдог орох замд дагуу байрладаг гэр цайны газар шатсан байна. Налайх дүүргийн долдугаар хороонд байрлах гэр цайны газрын таван ханатай гэр, эд хөгшил болох зэргэлдээх хоёр ч гэрийн гадна хэсэг шатаж байсныг Гал унтраах, аврах 28 пугаар ангийн тасаг унтраажээ.