"Үндэсний их баяр наадмаар зуслангийн замыг нээх үү?" хэмээх асуулт иргэдээс их ирж буй.
Тэгвэл энэ талаар Нийслэлийн ЗЦГ-ын мэргэжилтнээс тодруулахад, “Зам засвар, төв замын дагуух дулааны цэвэр усны шугамын өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлсэнтэй холбоотой зуслангийн замыг хаасан. Одоогийн байдлаар зуслангийн замын эхний ээлжийн ажил 80 гаруй хувьтай байгаа. Үндэсний их баяр наадмаар зуслангийн замаар зорчих иргэдийн тоо ихэсдэг. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлж наадмаас өмнө засварыг дуусгаж, автомашины урсгалыг нээнэ” гэлээ.