Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” (Тусгай замын автобус буюу BRT) төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хуулийн төслийг УИХ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд хэлэлцэн баталсан. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт тусгасны дагуу зорчигч ихтэй замуудад эхний ээлжинд тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тусгай замын автобус нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан, нэг чиглэлд цагт 8000-25.000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм. Нийслэлийн ИТХ-ын ээлжит 26 дугаар хуралдаанаар нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр (Тусгай замын автобус буюу BRT) төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулж, дүрэм, Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг тус тус баталлаа