Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

“Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалт өндөрлөж, сэтгүүлчид гэрчилгээгээ гардлаа

Улсын Их Хурлын Тамгын газраас Парламентын сэтгүүлчдийн холбоо, парламентын сэтгүүлчдийн “Алтангадас” клубтэй хамтран “Парламент ба хэвлэл мэдээлэл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
2026-05-28

Хайгуулын лицензийг зургаан жилээр олгоно

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Уг төслөөр хуулийн 40 орчим хувийг өөрчлөх гэнэ. Төсөлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөөрөөс Орон нутгийн нэгдсэн хөгжлийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрлийг олон жилээр хадгалдагийг хязгаарлахаар тусгажээ. Үүний тулд хугацааг зургаан жил болгож, төлбөрийг нэмэх гэнэ. Ингэснээр лицензийн найлзааг тасалан зогсоож, олон улсын жишигт ойртуулах нь.
2026-05-27

Монгол Улсад гадаад зээлийн хүрээнд нийт 74 төсөл хэрэгжиж байна гэв

Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл 14 хоногийн өмнө Улсын Их Хурлаар эцэслэн батлагдах гэж байгаад босго даваагүй. Иймд Засгийн газраас яаралтай горимоор уг хуулийн төслийг өргөн мэдүүлээд өнөөдөр батлагдаж буй нь энэ гэв. 
2026-05-22

Хүүхэд нь нэгээс доош насандаа эндсэн ч урамшуулалд хамруулна

УИХ-ын баасан гаргийн нэгдсэн чуулганаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
2026-05-18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.14/ Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-05-14

Гишүүнийг эгүүлэн татахаас илүү “хамгаалах” төсөл өргөн барилаа

УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг гишүүн М.Нарантуяа-Нара өчигдөр өргөн барьжээ. Дөрвөн жилийн хугацаанд ганц л хэрэгтэй хууль өргөн барьж, батлуулахын төлөө ажиллана хэмээн тэрбээр мэдэгдсэн. Тэр нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт гэж байв. Гэхдээ түүний өргөн барьсан төсөл ярьснаасаа зөржээ. Гишүүнийг эгүүлэн татах гэхээс илүү “хамгаалах” агуулгатай гэж ойлгогдохоор байгаа нь анхаарал татав.
2026-05-13

"УИХ-ын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл худал гэв

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр “УИХ-ын 40 гишүүн тус бүр 390 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг авсан” гэх мэдээлэл түгсэн. Үүнийг УИХ-ын Тамгын газраас "Ор үндэсгүй, худал мэдээлэл" гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
2026-05-12

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-05-12

Г.Дамдинням: Нефть боловсруулах үйлдвэр төлөвлөсөн цагтаа ашиглалтад орох боломжгүй боллоо

Нефт боловсруулах үйлдвэр төлөвлөсөн цагтаа ашиглалтад орох боломжгүй болсон талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө. "Нефть боловсруулах үйлдвэр төлөвлөсөн цагтаа ашиглалтад орох боломжгүй боллоо.
2026-05-08

Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд татварын өртэй татвар төлөгчийн дансыг түр хугацаанд битүүмжилдэг байсныг халж, гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 20 хувийг нь дансанд үлдээх, алдангийн дээд хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтуудыг тусгаж буйг Монгол Улсын Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн
2026-05-07

Н.УЧРАЛ: Авлигатай үр дүнтэйгээр тэмцэнэ, попрохгүй 

УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаргийн үдээс хойших асуулгын цаг “Авлигажсан Монгол” сэдвээр өрнөв. 10 гаруй гишүүн асуулт тавьж, Ерөнхий сайд Н.Учрал хариулсан юм. Энэ нь түүний Ерөнхий сайдын хувиар оролцсон анхны асуулгын буюу мэтгэлцээний цаг байлаа. Үүнээс тоймлоё. 
2026-04-27

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 
2026-04-16

Ч.Лодойсамбуу: Ард иргэдээс төрийг нь булааж байгаа үйлдлийг батлах нь битгий хэл хэлэлцэх нь өөрөө нүгэл

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу үг хэллээ. Тэрбээр, "Энэ хуулийн төслийг дэмжихгүй гэж хэлж чадахгүй. Энэ хуулийн төслийг Монголын парламент, гишүүд хэлэлцэх эрхгүй гэж хэлнэ. Учир юу гэхээр 800 жилийн тэртээгээс улбаатай Их Чингис хааны Их хуралдайн зарчимд "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй" гэдэг мэргэн ухаан дэлхий нийтээр хэрэгжиж байгаа.
2026-04-09

С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг хэлэлц 114 гишүүн оролцож 84 нь дэмжсэнээр С.Бямбацогт УИХ-ын даргаар сонгогдлоо.
2026-04-03

Оюутан дадлагажуулах “Нээлттэй парламент-2026” хөтөлбөрийн хаалт боллоо

Монгол Улсын Их Хурал, Тамгын газраас парламентын боловсролыг түгээх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Нээлттэй парламент” цогц арга хэмжээний хүрээнд явуулсан оюутан дадлагажуулах нэг сарын хөтөлбөрийн хаалтын ажиллагаа, сертификат гардуулах ёслол өнөөдөр (2026.04.03) боллоо.
2026-04-03

ЧУУЛГАН: Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд буй Н.Учралыг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.
2026-03-30

Г.Занданшатарыг чөлөөлж, Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

МАН доторх Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл АН, Үндэсний эвсэлтэй хамтран Засгийн газрыг огцруулав. Тэд “Эрх баригч намын дарга парламентын спикер байж болохгүй, Ерөнхий сайдаа хий” хэмээх шаардлага тавьж, нэгдсэн чуулганыг ирцээр бойкотолсон юм. 68 суудалтай МАН дотроо хуваагдаж, нөгөө тал нь сөрөг хүчний дэмжлэгийг авсан учраас өөрсдөө ирцээ бүрдүүлж чадаагүй.
2026-03-30