УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг гишүүн М.Нарантуяа-Нара өчигдөр өргөн барьжээ. Дөрвөн жилийн хугацаанд ганц л хэрэгтэй хууль өргөн барьж, батлуулахын төлөө ажиллана хэмээн тэрбээр мэдэгдсэн. Тэр нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт гэж байв. Гэхдээ түүний өргөн барьсан төсөл ярьснаасаа зөржээ. Гишүүнийг эгүүлэн татах гэхээс илүү “хамгаалах” агуулгатай гэж ойлгогдохоор байгаа нь анхаарал татав.
Тэрбээр УИХ-ын дарга С.Бямбацогтод төслөө өргөн барихдаа Үндсэн хуулиас эш татан байж “Сонгогчид сонгосон төлөөллөө эгүүлэн татах эрхтэй” хэмээн тодотгожээ. Гэвч УИХ-ын тухай хуульд тусгасан холбогдох заалтуудыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж “засах”-ыг хичээсэн гэнэ. УИХ-ын тухай хуулийн 9.3, 9.4-т тусгасанзаалт нь Үндсэн хуулийнзарчмыг зөрчиж, Цэцийн эрх хэмжээнд халдсан гэж тэрбээр үзсэн байна. Улмаар эдгээр заалтыг хүчингүй болгохоор төсөлдөө тусгажээ.
С.Уул