Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

 “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэнд хахууль өгсөн хүмүүсийг шүүхэд шилжүүллээ

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн удирдах албан тушаалтнуудад хахууль өгсөн хоёр ч хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан. Тэгвэл нэгийг нь шүүхээр шийдвэрлэжээ. Тодруулбал, тус үйлдвэрийн Стратеги, бизнес хөгжлийн газрын дарга асан Г.Эрдэнэсүхэд “Хайрхантоб” болон “Гэрлийн хурд” ХХК-ийн удирдах албан тушаалтан Д.Үнэнбат 140 сая төгрөгийн хахууль өгснийг АТГ- ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн илрүүлэн шалгасан юм.
51 мин

Дархан-Уул аймаг өрсөлдөх чадвараар тэргүүлж, Булган сүүл мушгив

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өчигдөр танилцуулсан “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026”-д Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлжээ. Удаах байрт Дорноговь 96.2, Орхон 92.3, Өмнөговь 79.8, Дорнод 76.5 оноогоор жагссан юм. Харин Булган аймаг 34 оноогоор сүүл мушгив.
1 цаг 51 мин

"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого”-д төрийн өмчит компанийн тоог 85 болгон бууруулахаар тусгажээ

"Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого” батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогоолын төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ нь төрийн өмчит компанийн өмчлөлийн зорилго, төрийн оролцооны үндэслэл, өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх зарчмыг тодорхойлон, төрийн өмчийн үнэ цэн, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн суурь бодлогын баримт бичиг юм.
23 цаг 0 мин

Өрхийн зарлага 3.4 сая төгрөг болж, өсжээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний арван сарын статистик мэдээллийг өчигдөр танилцуулав. Тухайлбал, нэг өрхийн сарын дундаж нийт зарлага 3.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.8 хувиар өссөн байна.
23 цаг 21 мин

“Бид төлбөрөө төлсөн, одоо байрандаа ормоор байна”

Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хороо, 34 дүгээр сургуулийн орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан ч дөрвөн жилийн турш ашиглалтад оруулаагүй “Андын зам констракшн” компанийн барилгад захиалагчид нь өчигдөр хүч хэрэглэн оржээ.
23 цаг 51 мин

Сурагчид нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар номын дуу сонсов

Өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зөв дадал, хандлагыг төлөвшүүлэх зорилгоор Эрүүл мэнд, Боловсролын яам НҮБ-ын Хүүхдийн сангийнхан хамтран “Эрүүл би-гэрэлт ирээдүй” сургалт, нөлөөллийн арга хэмжээг энэ сарын 9-17-нд зохион байгууллаа.
Өчигдөр 12 цаг 30 мин

Их зохиолчийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өчигдөр тохиолоо. Түүхэн ойн хүрээнд их зохиолчийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээс гадна олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.
Өчигдөр 11 цаг 30 мин

Агаарын бохирдлыг газар зүйн тогтоцтой нь уялдуулан 3D орчинд хянаж эхэллээ

Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээллийг иргэдэд илүү ойлгомжтой, хүртээмжтэй хүргэх зорилгоор агаарын бохирдлыг хотын газар зүйн болон цаг уурын онцлогтой уялдуулан гурван хэмжээст (3D) орчинд дүрслэх интерактив систем нэвтрүүлж эхэллээ. Энэ нь агаарын чанарын хяналт, шинжилгээний автомат станцуудын бодит мэдээллийг Улаанбаатар хотын уул нурууд, хотгор гүдгэр, голын хөндий, ай сав, газрын гадаргын өндөршил зэрэг мэдээлэлтэй нэгтгэн, орон зай, цаг хугацааны хамааралтайгаар харуулах юм.
Уржигдар 17 цаг 11 мин

Баянхонгорыг удирдаж байсан хүмүүст торгох ял шийтгэлээ

Баянхонгор аймгийг 2016-2020 онд удирдсан ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй зургаан хүнд холбогдох албан тушаалаа урвуулан ашигласан, хээл хахууль авсан гэх хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хоёр өдөр хэлэлцэн шийдвэрлэлээ.
Уржигдар 16 цаг 30 мин

Өмнөговь аймаг аялал жуулчлалын мастер төлөвлөгөө баталжээ

Өмнөговь аймаг говийн бүсийн тэргүүлэх чиглэл болох зорилтын хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх хэсэгчилсэн төлөвлөгөө баталжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн болон Хонгорын гол, Алгуй улаан цав, Дэмчигийн хийд, Баянзаг орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг баталсан байна.
Уржигдар 15 цаг 00 мин

Битүүгийн голд хөв цөөрөм байгуулж байна

2026 оныг Олон улсын бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн жил болгож зарласантай холбогдуулан “333 нуур”, “Нэг сум-нэг нуур” хөтөлбөрийг эрчимжүүлээд буйг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас мэдээлэв. Эл хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн Богд сумын нутаг, Бөөнцагаан, Орог нуурын сав газарт үерийн болон хур тунадасны ус хуримтлуулах хөв цөөрмийг улсын төсвийн хөрөнгөөр байгуулж байгааг танилцууллаа.
Уржигдар 14 цаг 30 мин

Монголын сэтгүүл зүйг үндэслэгч Ж.Цэвээний бүтээл туурвилыг хэлэлцэв

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгч, их соён гэгээрүүлэгч, нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойг тохиолдуулан “Их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгуулав. МСНЭ, СУИС-ийн Кино, телевиз, медиа урлагийн сургууль хамтран энэ хурлыг хийсэн юм.
Уржигдар 14 цаг 06 мин

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд улс орнууд нэгдсэн байр суурьт хүрч чадсангүй

Туркийн Анталья хотод энэ сарын 9-нд эхэлсэн НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 31 дүгээр бага хурал (COP31) санал зөрчилдсөн хэвээр үргэлжилж байна. Энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх хурлын эхний долоо хоногт улс орнууд эрчим хүчний шилжилт болон уур амьсгалын санхүүжилтийн асуудлаар нэгдсэн тохиролцоонд хүрч чадсангүй. Тухайлбал, Европын орнууд цахилгаанжуулалтыг эрчимжүүлэх санал дэвшүүлсэн бол жижиг арлын орнууд хүлэмжийн хийн ялгарлыг яаралтай бууруулахыг уриаллаа.
Уржигдар 14 цаг 00 мин

Хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжих санамж бичиг байгуулав

Хүүхдийн хэл ярианы хэвийн хөгжлийг дэмжих, хоцрогдлыг эрт илрүүлэх, хэл заслын тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр Эрүүл мэндийн яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн хэл ярианы хөгжлийн өнөөгийн нөхцөл байдлыг хамтран судлах, хэл заслын мэргэжилтний хэрэгцээ, хүний нөөцийн төлөвлөлтийг боловсруулах, бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх гэнэ.
Уржигдар 13 цаг 30 мин

Хүний эрхийн сургагч багш бэлтгэж байна

Хил хамгаалах ерөнхий газар болон ХЭҮК-ын дэргэдэх Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа хамтран хил хамгаалах байгууллагын алба хаагчдад хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт явуулж байна. Эл сургалт нь алба хаагчдын хүний эрхийн мэдлэгийг нэмэгдүүлээд зогсохгүй албан үүргээ гүйцэтгэх явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандах, хүний нэр төрийг доромжлох аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Уржигдар 13 цаг 25 мин

М.Цэцэйхэн шинжлэх ухаан, технологийн олон улсын олимпиадаас хошой алтан медаль хүртлээ

Малайз улсын Каула Лумпурт энэ сарын 15-нд болсон “Malaysia techlym­pics: ASC-2026” шинжлэх ухаан, технологийн олон улсын олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон есөн настай М.Цэцэйхэн хошой алтан медаль хүртэж, “Junior world champion” буюу өсвөрийн дэлхийн аварга боллоо.
Уржигдар 13 цаг 00 мин

Чехэд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахаар 350 мянган хүн жагслаа

Чехийн нийслэл Прага хотод энэ сарын 15-нд 350 мянга орчим хүн цугларч, олон нийтийн телевиз, радиогийн санхүүжилтийн тогтолцоог өөрчлөх Засгийн газрын төлөвлөгөөг эсэргүүцэн жагслаа. Энэ нь 1989 оны коммунист дэглэмийн эсрэг “Хилэн хувьсгал”-аас хойших хамгийн олон хүн хамарсан жагсаалуудын нэг болжээ.
Уржигдар 12 цаг 00 мин

Сүмийн хоолойд тахь нутагшуулах ажлыг 2028 оноос эхлүүлнэ 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хустайн байгалийн цогцолцорт газрынхан Прагийн амьтны хүрээлэнтэй хамтран манай орны зүүн бүсэд тахь нутагшуулах “Дорнын тахь” төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй. Төслийн эхний шатанд хээрийн судалгаа, хяналт мониторинг, бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж, 2026 оноос эхний тахийг нутагшуулах урьдчилсан төлөвлөгөө гаргаад байсан юм. Тэгвэл энэ хугацааг 2028-2029 он болгож хойшлуулжээ.
Уржигдар 11 цаг 30 мин