Хүүхдийн хэл ярианы хэвийн хөгжлийг дэмжих, хоцрогдлыг эрт илрүүлэх, хэл заслын тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр Эрүүл мэндийн яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн хэл ярианы хөгжлийн өнөөгийн нөхцөл байдлыг хамтран судлах, хэл заслын мэргэжилтний хэрэгцээ, хүний нөөцийн төлөвлөлтийг боловсруулах, бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх гэнэ. Түүнчлэн хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг, хөгжлийн эрт илрүүлэгт хэл ярианы хөгжлийн үнэлгээ нэвтрүүлэх, хоцрогдол, эрсдэл илэрвэл шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбон зуучлах тогтолцоог бүрдүүлэх аж.
Мөн хүүхдийн хэл ярианы хөгжлийг сайжруулах, эх хэлний орчныг бэхжүүлэх чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөмж боловсруулах, хэл заслын үйлчилгээний чиглэл, стандартыг боловсронгуй болгох, мэргэжилтнүүдийн сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжихэд хамтрах юм байна.
Ч.Болор