Өмнөговь аймаг говийн бүсийн тэргүүлэх чиглэл болох зорилтын хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх хэсэгчилсэн төлөвлөгөө баталжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн болон Хонгорын гол, Алгуй улаан цав, Дэмчигийн хийд, Баянзаг орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг баталсан байна.
Манай орныг зорин ирж буй гадаадын жуулчдын гол маршрутуудын нэгт Өмнөговь аймаг сүүлийн жилүүдэд зүй ёсоор багтах болсон. Ялангуяа Хонгорын гол, Баянзаг, Улалзах цонж зэрэг байгаль, соёлын дурсгал бүхий газруудыг зорих жуулчдын урсгал эрс нэмэгдсэн. Тэгвэл тус аймгийн ЗДТГ-ынхан тогтвортой аялал жуулчлалыг дэмжих зорилгоор орон нутгийн аялал жуулчлалын нөөц, онцлогт тулгуурласан бодлогын баримт бичгүүдийг мэргэжлийн байгууллагынхантай хамтран ийнхүү боловсруулжээ.
Э.Сүйлэн