Б.Мэндсайхан ДАШТ-д улсаа төлөөлж оролцох нь
Монголд го тоглодог залуу тамирчин цөөнгүй бий. Тэднээс “Мигман” клубийн тамирчин, II дантай Б.Мэндсайхан олон улсын тэмцээнд нэг бус удаа оролцож, амжилтаа ахиулсаар байна.
2026-09-24
Сарын сүүлчээр ихэнх нутгаар цас 4-5 хоног үргэлжлэн орох нь
Хөдөө аж ахуйн цаг уурын өнгөрсөн арав хоногийн тоймыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өчигдөр танилцууллаа. Эл хугацаанд агаарын дундаж температур Монгол-Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхий, Тарвагатай, Булнайн нуруу болон томоохон голуудын хөндийгөөр 1-10, Их нууруудын хотгор, тал хээр, говийн зарим нутгаар 15-20 хэмийн дулаан байжээ.
2026-09-24
Эмэгтэйчүүдийн баг 12 дугаар байр руу дэвшив
Узбекистаны Самарканд хотод үргэлжилж буй 46 дахь удаагийн дэлхийн шатрын олимпиад өндөрлөх дөхөж байна. Манайхаас эрэгтэйчүүдийн баг VI өрөгт Панамын тамирчдад 1.5:2.5 оноогоор ялагдав. Нэг, хоёрдугаар ширээнд суусан их мастер С.Билгүүн, М.Амилал нар хожигдож, олон улсын мастер Г.Амартүвшин гуравдугаар ширээнд ялж, Ү.Агьбилэг дөрөвдүгээр ширээнд тэнцжээ.
2026-09-24
Д.Энхтүвшин медалийн төлөө өрсөлдөнө
Японд эхэлсэн “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадамд Монгол Улсаас 303 тамирчин спортын 31 төрөлд ур чадвараа сорьж байна. Тэднээс дасгалжуулагч Д.Оюунтуяагийн удирдлагад спорын гимнастикийн зургаан төрөлд олон улсын хэмжээний мастер Э.Өсөхбаяр олимпын аваргуудтай өрсөлдөж, нийлбэр 73.731 оноотой эхний таван байраас дөрөвт бичигдлээ.
2026-09-24
12 төрлөөр улсын олимпиад зохион байгуулна
Боловсролын ерөнхий газрын даргын баталсан Улсын олимпиад зохион байгуулахжурмын дагуу ерөнхий болон дэд хороо уг арга хэмжээг удирдан явуулдаг. Тэгвэл тус хорооныхон хуралдаж, улсын олимпиадын ерөнхий хорооны бүрэлдэхүүний баримтлах чиглэлийг тодорхойлж, уялдаа холбоотой ажиллах, 2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулсан улсын болон олон улсын олимпиадуудын нэгдсэн үр дүн, цаашид анхаарах санал зөвлөмжийг боловсруулсан байна.
2026-09-24
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
21 дэх жилдээ болж буй энэхүү “Намрын ногоон өдрүүд” өргөтгөсөн худалдаанд 21 аймгийн үндэсний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн шинэлэг, олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцож байна.
2026-09-24
“Балдорж” сангийнхан ээлжит сайн үйлсийн аянаа эхлүүллээ
“Балдорж” сан, “Улаанбаатар зочид буудал” ХХК болон Монголын перинаталогийн нийгэмлэг хамтран “Имж эх асаргааг хэрэгжүүлж, дутуу нярайн тусламжийн чанарыг сайжруулах” төсөл хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд ДЭМБ-аас 2025 онд боловсруулсан удирдамжид тулгуурлан эхчүүдэд зориулсан гурван төрлийн ном, гарын авлага, үзүүлэн болон видео контент бэлтгэсэн юм. Мөн асаргаанд шаардлагатай имж эхийн ороолт болон бусад хэрэглэгдэхүүнийг гадаадаас захиалан авчирч бэлтгэжээ.
2026-09-24
Орон сууц захиалгын гэрээгээр залилагчид AI ашиглах болжээ
Орон сууц захиалгын гэрээ байгуулах замаар иргэдийг хохироосон хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн прокурорын газарт ажлын хэсэг байгуулан ажиллаж буй билээ. Прокурорын байгууллагаас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 2779 иргэнд 211.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 76 хүн, 89 хуулийн этгээдэд холбогдох 173 хэрэг байгаа юм.
2026-09-24
Зүүн гурван аймгийн 49 га талбай ой, хээрийн түймэрт 11 удаа өртжээ
Шадар сайдын баталсан Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх нэгдсэн удирдамжийн дагуу ой, хээрийн түймрийн ерөнхий үнэлгээг Онцгой байдлын ерөнхий газар холбогдох байгууллагуудтай хамтран жил бүр гаргадаг. Энэ удаа нийт 26 жилийн ой, хээрийн түймрийн давтамжийн зургийг боловсруулсан байна. Тодруулбал, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн хиймэл дагуулын мэдээнд үндэслэн боловсруулсан 2000-2025 оны ой, хээрийн түймрийн шатсан талбайн мэдээлэлд орон зайн дүн шинжилгээ хийжээ.
2026-09-24
Монгол орны гуурст ургамлын бүртгэлийг шинэчлэв
Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийнхэн Монгол орны гуурст ургамлын олон янз байдлыг шинэчлэн бүртгэсэн судалгааныхаа үр дүнг танилцууллаа. Биологичид энэ талаарх өгүүллээ олон улсын “Journal of Asia-Pacific biodiversity” сэтгүүлд хэвлүүлж, албан ёсны жагсаалтаа шинэ чилсэн байна.
2026-09-24
Ирэх оны төсвийн төслийн талаарх дүгнэлт, зөвлөмжийг танилцуулна
Төсвийн ил тод байдал, үр ашигтай зарцуулалтад хяналт тавих, иргэдийг мэдээллээр хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монголын залуучуудын эвсэл” төрийн бус байгууллагынхан ирэх оны төсвийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг энэ сарын 25-нд зохион байгуулах гэж байна.
2026-09-23
Хэвлий хөндийн болон эмэгтэйчүүдийн дурангийн хагалгаа нэвтрүүллээ
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байсан хэвлийн хөндийн мэс заслын дурангийн иж бүрдэл, нян судлалын шинжилгээний бүрэн автомат анализатор, нярайн шарлагын аппарат болон бусад багаж, тоног төхөөрөмж суурилууллаа. Нийт 664.8 сая төгрөгийн үнэ бүхий эдгээр тоног төхөөрөмжийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хүлээлгэн өгсөн байна.
2026-09-23
“Онги-Цагаанбургастай”-н төсөлд иргэдээс санал авч байна
“Онги-Цагаанбургастай” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажилд орон нутгийн иргэдийн оролцоог хангах, санал авах зорилготой уулзалт, хэлэлцүүлгийг Дундговь аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байна.
2026-09-23
ШУА-ийн их сургууль таван чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх нь
Шинжлэх ухааны академийн их сургууль 2026-2027 оны хичээлийн жилд хиймэл оюун, археологи, усны нөөц, усжуулалт, селекц, үрийн аж ахуй гэсэн таван чиглэлээр магистрын хөтөлбөрийн элсэлт авч буйгаа зарлалаа. Эл сургуулийг Засгийн газраас баталсан, Монгол Улсад эрэлттэй болон тэргүүлэх чиглэлийн хүрээнд мэргэжилтэн бэлтгэхээр байгуулж, 2024 онд ашиглалтад оруулсан юм.
2026-09-23
МАЖХ-ны ерөнхийлөгч С.Баясгаланд оноосон ялыг хэвээр үлдээжээ
Хуучин нэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан С.Баясгаланд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч тэрбээр өмгөөлөгчдийнхөө хамт давж заалдах гомдол гаргасан аж.
2026-09-23
Дэлхийн ур чадварын уралдаан ирэх онд Монголд болно
“WorldSkills Shanghai 2026” буюу Дэлхийн ур чадварын уралдаан БНХАУ-ын Шанхай хотод өчигдөр эхэллээ. Дэлхийн эдийн засаг, санхүү, технологийн томоохон төв болох 24 сая гаруй хүн амттай тус хотод 80 гаруй улсын 1385 оролцогч 64 мэргэжлээр ур чадвараа сорин өрсөлдөх юм.
2026-09-23