Испанид 14 жилийн дараа бүх нийтээр ажил хаяж, дөрвөн сая орчим хүн нэгджээ
Испаничууд орон сууцын түрээсний үнэ, амьжиргааны өртөг нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурсныг эсэргүүцэн уржигдар бүх нийтээр ажил хаялаа. Тус улсад 14 жилийн дараа бүх нийтийг хамарсан ийм үйл явдал болж, дөрвөн сая орчим хүн нэгдсэн нь нийт ажиллах хүчний тавны нэгтэй тэнцэж байна. Үүнийг Испанийн хамгийн том хоёр үйлдвэрчний эвлэл болох Ажилчдын ерөнхий холбоо, Ажилчдын комисс хамтран зохион байгуулжээ.
2026-11-13
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цагаас Улаанбаатар хотод их хэмжээний цас орох төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Мөн өнөөдөр зарим томоохон худалдааны төвд “Black Friday” хямдралын арга хэмжээ зохион байгуулж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна.
2026-11-13
Отрын есөн бүсэд 1.3 сая орчим мал өвөлжүүлэх хүсэлт ирүүлсэн байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын 11 дүгээр албан даалгаврын хүрээнд 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, отор нүүдлийн зохион байгуулалтыг сайжруулах чиглэлээр зарим аймгийн Засаг дарга нарт Шадар сайд Н.Номтойбаяр албан чиглэл хүргүүллээ.
2026-11-13
Г.Занданшатар Ш.Алтантуяагийн хэргийн талаар Малайзын талд дөрвөн хүсэлт гаргав
Ерөнхий сайд асан Г.Занданшатар өчигдөр Малайзын Куала Лумпур хотод хэвлэлийн бага хурал хийж, талийгаач Ш.Алтантуяагийн хэргийн талаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлэн, Малайзын талд тавьж буй дөрвөн хүсэлтээ танилцууллаа. Тэрбээр “Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа С.Шаарийбуу гуайтай анх уулзсан. Охиныхоо төлөө итгэл найдвар тээсэн тэр харц одоо ч сэтгэлээс гардаггүй.
2026-11-13
Баянзүрх дүүрэгт сураггүй алга болсон иргэн А-г эрсдэлтэй бүсүүдэд хайж эхэллээ
Манай улсад сүүлийн гурван сард дөрвөн эмэгтэй сураггүй алга болж, цагдаагийн байгууллагынхан эрэн хайх, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Тод руул бал, энэ оны есдүгээр сарын 13нд Орхон аймагт иргэн О, аравдугаар сарын 34нд шилжих шөнө иргэн Ш, арав дугаар сарын 15нд Увсын Тариалан сумд малчин эмэгтэй А, 29нд Баянзүрх дүүрэгт иргэн, дуучин А нар тус бүр сураггүй алга болсон юм.
2026-11-13
Улс орнуудын 70 хувь нь эрт сэрэмжлүүлэх системтэй болжээ
Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) болон НҮБын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)аас “Олон төрлийн аюулаас эрт сэрэмжлүүлэх системийн дэлхийн төлөв байдал 2026” тайлангийн үр дүнг танилцуулав. Үүнд дурдсанаар өнөөдрийн байдлаар дэлхийн 136 улс буюу 10 орон тут мын долоо нь олон төрлийн аюулаас эрт сэрэмжлүүлэх системтэй болжээ.
2026-11-13
Орон сууц дахин төлөвлөх нэрээр луйвардсан монгол, солонгос иргэдийг шүүхэд шилжүүлэв
Өмнөд Солонгосын харьяат Юүн Жаефил, манай улсын иргэн Г.Баярсайхан нар хамтран орон сууцын дахин төлөвлөлтийн хүрээнд барих барилгад хөрөнгө оруулах нэрээр залилсан хэрэгт Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
2026-11-13
Франц дасгалжуулагч монгол хүүхдүүдийг бэлтгэж байна
Сагсан бөмбөгийн спортын хөгжлийг дагаад хувийн олон клуб хүүхэд, залуусыг сургаж бэлтгэсээр байна. Тэдгээр клубийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчид гадаад, дотоодын туршлагатай дасгалжуулагч нарыг урин залж, хүүхдүүдэд хичээл заалгаж эхэлжээ.
2026-11-12
“Мэргэжлээс шалтгаалах өвчлөл хоёр дахин өссөн”
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Тоосыг бүү тогтоо” уул уурхайн салбарын ажилтнуудын II зөвлөгөөнийг өчигдөр зохион байгууллаа. Манай улсад уул уурхайн олборлолт эрчимжихийн хэрээр орчны тоосжилт улам бүр нэмэгдэн, хүний эрүүл мэнд, байгаль орчинд заналхийлэх болсон.
2026-11-12
Европын цочрол гэнэтийн юм биш
Өнгөрч буй намар Европ дахин тун амаргүй, ихээхэн доргион чичиргээнтэй байлаа. Францад дэгдсэн эсэргүүцэл, тэмцэл үүнд цучил дээр дусаасан тос гэж хэлж болно. Эсэрүүцэл, тэмцэл үндсэндээ Өрнөд болон Өмнөд Европ, түүний дотор Франц, Испани, Португал, Албани, Австри, Бельги, Грек, Герман, Итали, Сербид өрнөлөө.
2026-11-12
Уран зөгнөлт зохиолд анх удаа Бүүкерийн шагнал хүртээв
Британийн зохиолч М.Жон Харрисон “End of everything” романаараа энэ оны Бүүкерийн шагнал хүртлээ. Өдгөө 81 настай тэрбээр уг шагналыг хүртсэн хамгийн өндөр настай зохиолч төдийгүй уран зөгнөлт зохиолоороо шалгарсан нь анхдагч болов. Шагнал гардуулах ёслол энэ сарын 9-нд Лондон хотын “Old billingsgate” танхимд болж, М.Жон Харрисонд 50 мянган фунт стерлингийн мөнгөн шагнал, Бүүкерийн цомыг өнгөрсөн жилийн ялагч Дэвид Салай гардуулжээ.
2026-11-12
COP31-т 196 улс оролцож байна
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31) Туркийн Анталья хотод энэ сарын 9-нд эхэллээ. 11 хоногийн турш үргэлжлэх тус хуралд 196 улсын төлөөлөгч оролцож байна. Эл хурлаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөнд дасан зохицох, хөгжиж буй орнуудад үзүүлэх санхүүжилтийг нэмэгдүүлэх, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг голчлон хэлэлцэж буй юм.
2026-11-12
Иргэн С.Мишиг шатахуун, махны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэж, өлсгөлөн зарлалаа
Иргэн С.Мишиг шатахууны үнэ өсөж, амьжиргааны өртөг нэмэгдэж буйг эсэргүүцэн өчигдөр Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлав. Тэрбээр төв талбайд 126 манекены толгой, төмөр ташуур авчирч байрлуулжээ. “Үүгээр УИХ-ын 126 гишүүнийг төлөөлүүлсэн. Харин ташуур нь төрд төмөр ташуур хэрэгтэй байгааг илэрхийлж буй юм.
2026-11-12
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцууллаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар түншлэл төв” ХХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг аж ахуйн нэгжүүдэд танилцуулах уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалт нь нийслэлээс хэрэгжүүлж буй төслүүдийн талаар хувийн хэвшилд мэдээлэл өгөх, хамтран ажиллах боломжийг хэлэлцэх, хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааг өргөжүүлж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.
2026-11-12
Зайсанд зэрлэг буга хүн рүү дайрч, мөргөсөн 4-5 тохиолдол бүртгэгджээ
Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд зэрлэг буга хүн рүү дайрч, мөргөсөн тохиолдол сүүлийн үед удаа дараа бүртгэгдсэнтэй холбоотой иргэд, аялагчдад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сэрэмжлүүлэг хүргэв. Тодруулбал, нэг буга хүн рүү дайрсан 4-5 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тухайн газрын хамгаалалтын захиргааныхны мэдээлснээр Зайсан хавиар иргэд цугладаг хэсэгт нэг буга хүний гараас байнга хоол унд иддэг, мөргөх гэж авирладаг, дайрдаг болсон гэв.
2026-11-12
“Хууль бус хөрөнгийг хураах” хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг шаардана
Эрх баригчид сөрөг хүчнийхний санаачилсан хуулийн төслүүдийг зориуд гацааж, хойшлуулсаар буйг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд шүүмжиллээ. Тэд бүлгийн ээлжит хурлаараа энэ асуудлыг онцгойлон хэлэлцсэн байна. Одоогоор АН-аас сонгогдсон парламентын гишүүдийн өргөн барьсан 5-6 хуулийн төсөл ийм “занганд” ороод буй гэнэ. Түүнчлэн эрх баригчид сөрөг хүчний зүгээс өргөн барьсан хуулийн төслийн агуулга, үзэл баримтлалыг хуулбарлан хууль санаачилдаг болсныг хэлэв.
2026-11-12
Нөмрөгийн асуудалд Засгийн газар хойрго хандсанаар ан амьтад өлдөхөд хүрлээ гэв
Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт өнгөрсөн сарын 8-нд түймэр гарч, тухайн нутгийн 76.4 хувь нь шатсан. Түймэр гарснаас хойш нэг сарын хугацаа өнгөрсөн ч Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамныхан хохирлын хэмжээг тогтоогоогүй, хойрго хандаж байна хэмээн “Халх Нөмрөг нутгаа сэргээе” ТББ-ынхан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
2026-11-12