Монгол Улс цайны замыг ЮНЕСКО-д бүртгүүлэх баримт бичгийг өргөн барина
Монгол, БНХАУ, ОХУ-ын нутаг дэвсгэрийг хамран 14 мянган км үргэлжилдэг “Цайны их зам”-ын түүх, соёлыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх баримт бичгийг манай улс өргөн барихаар зэхэж байгааг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ. Ази, Европын эдийн засаг, соёлын солилцооны гол суваг болсон энэхүү замыг Дэлхийн өвийн жагсаалтад нэр дэвшүүлэх, бүртгүүлэх талаар 2014 оноос ярьж эхэлсэн бөгөөд үүний хүрээнд өнгөрсөн хугацаанд өмнөд хөрштэй хэд хэдэн удаа уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох баримт бичгийг Монголын талаас өргөн барихаар харилцан зөвшилцөлд хүрсэн юм.
2025-05-25
Монголын марафончдоос дөрөв нь ДАШТ-д oрсoлдoх нь
Спортын хатан хаан хэмээгддэг хoнгoн атлетикийн ДАШТ-ийг хо ̧р жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Япон Улсад “Токио-2025” 20 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 13-21-нд болно. Дэлхийн хoнгoн атлетикийн холбооноос ДАШТ-д оролцох тамирчдын нэрийг зарлаж, чансааны жагсаалтыг танилцуулсан. Монголын хoнгoн атлетикийн шигшээ багийн тамирчдаас дoрoв нь дасгалжуулагч Б.Доржпалам, О.Оюунтуяа нарын удирдлагад Токиог зорих нь. Эмэгтэйчүүдээс ОУХМ Г.Хишигсайхан 37, (138-д, 1199 оноо), Б.Мoнхзаяа 39, (155-д, 1192 оноо), эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Б.Сэр-Од 66, (396-д, 1139 оноо), ОУХМ Ц.Бямбажав 82 дугаар байрт бичигдэж (522-т, 1115 оноо) тив, дэлхийн шилдгүүдтэй мoр зэрэгцэн хурд сорихоор боллоо.
2025-05-24
Хогийн цэгийг цэцэрлэгжүүлэх давлагааг эхлүүллээ
“Uuree’s dance” бүжгийн клубийг үүсгэн байгуулагч Ж.Үүрийнтуяа гэр хорооллын хогийн цэг байсан газрыг цэвэрлэж, гоёлын модод бүхий бичил төгөл байгууллаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Өргөө” кинотеатрын арын дэнжийн гэр хорооллын айл өрхүүдийн дунд удаан хугацаанд хогонд дарагдсан байсан газрыг цэгцэлж хашаалан, олон нэр, төрлийн нийт 50 ширхэг мод тарьжээ.
2025-05-23
Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалжээ
БЗД-ийн 26 хороо Олонлог сургуулийн баруун талд айлаас гал гарч байна гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 09:20 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу ГТУА 14-р анги, ГТУА 63-р ангийн алба хаагчид гал түймрийн голомтод очиход тухайн хаягт орон сууцны 12 давхарт гал гарч, хоёр хүүхэд гаднаас цоожлогдсон байсан тул, яаралтай аврах ажиллагааг явуулан хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалж, гал түймрийг 09:55 минутад бүрэн унтраасан.
Иймд, эцэг, эх асран хамгаалагчдад хүүхдийг цоожтой, хараа хяналтгүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
2025-05-23
Олзлогдогсдоо солилцохоос илүү олигтой үр дүн одоогоор харагдахгүй байна
Трамптай хоёр цаг шахам утсаар ярьчхаад Путин сэтгүүлчидтэй уулзахдаа Орос, Украины хоорондын шууд хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч дэмжсэнд талархаж буйгаа илэрхийлээд Украины асуудлаар ирээдүйн энхийн гэрээ байгуулах тухай санамж бичигт Украинтай хамтран ажиллахад Орос бэлэн гэж мэдэгдлээ. Түүнчлэн байдлыг зохицуулах зарчим, энхийн хэлэлцээр байгуулах үед болон тодорхой хугацаанд гал зогсоох зэрэг нэлээд асуудлаар байр сууриа Орос тодорхойлох талаар АНУ-ын Ерөнхийлөгчтэй тохиролцлоо гэж хэлсэн байна.
2025-05-22
“Хорскинг инвестмент” ХХКийнхнаас хахууль авсан Улсын комиссынхонд ял шийтгэлээ
БНХАУ-ын “Шиамен рүн янь инвестмент” гэх компанийн хөрөнгө оруулалттай “Хорскинг инвестмент” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, V хороололд барьсан 234 айлын орон сууцыг ашиглалтад оруулахын тулд хахууль авсан Улсын комиссын албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүх шийдвэрлэлээ. Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийг яллагдагч Б.Цэрэнням, Ч.Отгонтөгс, тэдний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн даваа гарагт хэлэлцсэн юм.
2025-05-22
Японы гэрэл зурагчин Сүгияамо Тэрүзод МУИС-ийн хүндэт доктор цол олгожээ
Монголын түүх, соёлын өв, урлагийн бүтээлүүдийн зургийг авч, олон арван бүтээл туурвисан Японы алдарт гэрэл зурагчин Сүгияамо Тэрүзод МУИС-ийн хүндэт доктор цол олголоо. Өдгөө 80 настай тэрбээр 1983 онд манай улсад ирснээсээ хойш нийслэл Улаанбаатар хэрхэн өөрчлөгдөж буйг үе үеийн гэрэл зургийн хальснаа буулгажээ. Мөн Сүгияама Тэрүзо 1984 онд ЮНЕСКО-ийн төслийн дэмжлэгтэйгээр Монголын урлагийн нийгэмлэгийнхэнтэй хамтран “Монголын соёлын өв” хэмээх гэрэл зургийн дөрвөн цуврал цомог хэвлүүлсэн байдаг. Энэ нь тухайн үед Монголын гэрэл зургийн анхны томоохон бүтээл хэмээн өндрөөр үнэлэгдэж байв. Ташрамд дурдахад, Соёлын өвийн үндэсний төвд Сүгияамо Тэзүрогийн нэрэмжит танхимыг нээж, түүний манай улсын тухай өгүүлэх гэрэл зургууд болон тоног төхөөрөмжүүдийг дэлгэсэн байна.
2025-05-22
Чулуут голд 500 мянган жарамгай нутагшуулна
Тул болон агнуурын бусад зүйлийн загасыг хамгаалах, лабораторийн орчинд зориудаар өсгөн үржүүлэх төсөл хэрэгжүүлж буй “Чулуут тул” төрийн бус байгууллагынхан Сэлэнгэ мөрний эх Алтаад, Чулуут, Суман голд жил бүр зэвэг, хадрангийн жарамгай нутагшуулдаг билээ. Тэд 2018 оноос энэхүү ажлаа эхлүүлсэн бөгөөд жилд дунджаар 400- 500 мянган жарамгайг байгальд тавьж, голын экосистемийг тэтгэдэг. Өнөө жил Чулуут голд хагас сая орчим жарамгай нутагшуулахаар долоо дахь удаагаа загас үржүүлж байгааг тус байгууллагынхан мэдээлэв. З
2025-05-22