Цус сэлбэлт судлалын II төв хүүхэд хөгжлийн өрөөтэй боллоо
Дэлхийн цусны донорын өдөр энэ сарын 14-нд тохионо. Эл өдрийг угтан JCI конгресс салбар байгууллагаас санаачлан “One drop One life” төслийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний II төвийг хүүхэд хөгжлийн өрөөтэй болгожээ. Олон нийт, ялан¬¬гуяа цусны донорын үйл ажиллагаанд хүүхэдтэй эцэг, эх¬ чүүдийн оролцоог нэмэх зорилгоор уг өрөөг тохижуулан, өнөөдөр нээж буй юм. Ин-гэс¬нээр эцэг, эхчүүд, хүндэт днорууд хүүхдээ хаана үлдээх вэ гэж санаа зовохгүйгээр дагуулж ирээд хүүхэд хөгжлийн өрөөнд саатуулах, тоглуулах боломжтой аж.
2025-06-10
Ажиллах чадварт наснаас илүү урам зориг, хүсэл тэмүүлэл нөлөөлдөг
1960 онд дэлхий нийтийн дундаж наслалт 70 хүрэхгүй байсан бол өдгөө 80-д ойртсон. 90 нас шүргэж байгаа ч залуучуудаас илүү цовоо сэргэлэн хүн цөөнгүй бий. Дэлхийн улс орнууд тэтгэвэрт гарах насны хязгаарыг улам сунгаж, хууль, тогтоомждоо өөрчлөлт оруулж буй. Тухайлбал, Дани улс тэтгэвэр тогтоолгох насыг 70 болгон нэмэгдүүлсэн нь шүүмжлэл дагуулж байхад Доналд Трамп 79 настайдаа АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо. Тэгэхээр яг хэдэн насыг хөгширсөнд тооцох нь сонирхолтой аж.
2025-06-10
Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын 6 дугаар хуралдааныг зохион байгуулж байна
Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын 6 дугаар хуралдааныг 2025 оны 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэхүү хуралдаан нь “Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-ний хэрэгжилтийг хангадаг хамтын ажиллагааны механизм билээ.
2025-06-10
Залуус амьдралынхаа чухал шийдвэрийг хиймэл оюунаас асуух нь олширчээ
Нарийн төвөгтэй ажлыг хөнгөвчлөх, автоматжуулах зорилготой үүссэн хиймэл оюун хүмүүсийн амьдралд өдгөө түүнээс ч чухал оролцоотой болжээ. “OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман “AI Ascent” арга хэмжээний үеэр “Өнөө цагт хүмүүс ChatGPT-г зүгээр л и-мэйл бичих, тоон мэдээлэл боловсруулахад ашиглахаа больсон. Харин энэ нь хүний сэтгэн бодох үйл ажиллагааг орлох хэмжээнд хүрчээ. Ялангуяа Z үеийнхэн хувийн амьдралтайгаа холбоотой сэтгэл зүйн зөвлөгөө авах, чухал шийдвэр гаргахдаа түгээмэл ашиглаж буй нь этгээд санагдаж болох ч сонирхолтой судлагдахуун болж байна” хэмээсэн нь олон нийтийн анхаарлыг татсан юм.
2025-06-10
Багшийн хөнгөлөлтийн картыг хэрэглээнд нэвтрүүлнэ
Боловсролын яамныхан багшийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулах зорилгоор хөнгөлөлтийн картыг хэрэглээнд нэвтрүүлэхээр болсон. Үүний хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр багш нарт зориулсан хөнгөлөлт, урамшууллын картын хөтөлбөрийн талаар өчигдөр мэдээлэл өглөө. Тэрбээр “Ерөнхий боловсролын сургуульд ажилладаг бүх хүн худалдаа, үйлчилгээний газраар үйлчлүүлсэн тохиолдолд хөнгөлөлт эдэлдэг системийг нэвтрүүлнэ. Бид энэ системийг нэвтрүүлэхээр аж ахуйн нэгж, арилжааны банкууд болон бусад салбарын төлөөлөлтэй ярилцсан.
2025-06-10
Чулууны хэлмэрч
-Таны харцнаас аавыгаа харах шиг дотно санагдах болсон гэх Буджаргал бүсгүйн дотно үг түүнийг нэг мөр ховсдож орхижээ. Алдарсан сэтгэл гэдэг юутай уяруу, хурууны үзүүрт хүрсэн төдийгөө тэвэрсэн лугаа сэтгэл дүүрэх. “Ёстой заяаны хань болуужин” гэж Бодьхүү урд хошууны Гуа Намнан хэмээх сайхан эрийн төрсөн ганц охиныг бодолдоо нялхруулан шогшино. Олон түмнээ шагшигдсан цуутай мэргэч Долоон Доньдыг нутаг орноор нь морилон саатаж явааг сонсоод, зорьж яваа юм.
2025-06-10
Биелэх учиргүй төлөвлөгөө
Фронт дээрх фашистын Германы байдал 1944 он болоход ер нь сүйрэл рүүгээ тун ойртчихсон, нацистууд дайнд ялагдах нь нэгэнт тодорхой болчихсон байлаа. Ийм нөхцөлд бий болсон байдлаас улс орноо авч гарах арга олох талаар Гуравдугаар Рейхийн удирдагчдын толгойд хамгийн санаанд багтамгүй хачирхалтай бодол орж ирж байв. Гадаад хэргийн сайд, СС-ийн обергруппенфюрер (дэслэгч генерал) Иоахим фон Риббентроп нэгэн төлөвлөгөө зохиож, тэрбээр Сталиныг өөрийн гараар устгахаар шийдсэн байна.
2025-06-10
Эцэг, эхийнхээ автомашиныг жолоодож яваад ноцтой осол гаргажээ
Баян-Өлгий аймагт 17 настай хүү ахынхаа эзэмшлийн автомашиныг жолоодож яваад осолдож, өөрөө болон хамт явсан гурван хүүхэд нас барж, дөрвөн хүүхэд гэмтсэн ноцтой осол хэдхэн хоногийн өмнө гарсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд мөн л насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолд өртсөн хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.
2025-06-10
Гашуунсухайт-Ганцмодны боомтын ажил гүйцэтгэх гэрээнд талууд гарын үсэг зурав
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээнд Монгол Улс, БНХАУ-ын талаас өчигдөр гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэхүү арга хэмжээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албаны хүмүүс, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минжуан, Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны албаны зөвлөх Лю Жинжи тэргүүтэй мэргэжилтнүүд оролцсон юм.
2025-06-10
Дутуу төрөлтийг бууруулах чиглэлээр олон улсын сайн туршлагыг хэлэлцэж байна
Өнөөдрийн “Дутуу төрөлт, сэргийлэлт ба дутуу нярайн менежментийн шилдэг туршлага” сэдэвт олон улсын сургалт, семинарын гол зорилго нь энэ чиглэлээр судлагдсан сайн туршлагыг нутагшуулахад оршиж байгаа юм. Сургалтын үеэр дутуу төрөлтийг бууруулж урьдчилан сэргийлэхэд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эрүүлжүүлэх, жирэмслэхэд бэлдэх тусламжийг сайжруулах, ургийн пренатал оношилгоог сайжруулах хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд онцоллоо.
2025-06-09