Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Гадаадын тагнуулын байгууллагынхантай хамтарсан гурван хүнд 12-15 жил хорих ял шийтгэв

Ул­­маар Б.Ариу­­­­­наад 15 жил, Э.Саранцэцэг, Б.Нэр­­гүй нарт 12 жилийн ял оноож, хаалттай хо­­­­­рих бай­­­­­гууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 
2025-02-21

Туслах малчны 12 настай хүүхэд мориноос унаж, энджээ

Архангай аймгийн Хайрхан сумын нутагт бага насны хүүхэд мориноос унаж, нас барсан ха­рамсалтай хэрэг энэ сарын 19-нд гарчээ. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Хурдан морины уяачийн туслах малчны 12 настай хүүхэд ажил хийж байгаад мориноос унаж, нас барсан юм байна.
2025-02-21

БШУЯ-ны ажлын үр дүнгийн тайлангийн мэдээлэл зөрүүтэй байна гэв 

“Нээлттэй нийгэм форум”-ын захиалгаар “АрБиДи консалтинг” компанийн судалгааны багийнхан боловсролын салбарт 2021-2023 онд зарцуулсан төсвийг судалж, үр дүнг нь өчигдөр танилцууллаа.
2025-02-20

Британийн хөрөнгө оруулалтаар англи хэлний сургалтыг сайжруулна

Монгол Улсын багш нарын англи хэлний чадавхыг бэхжүүлэх зорилгоор Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газраас 500 мянган фунт стерлингийн буцалтгүй тусламж олгохоор болжээ.
2025-02-20

Хэнтий аймагт голын мөс цөмөрч, автомашин осолдов

Голын мөс цөмөрч, автомашин осолджээ.
2025-02-20

Энэ он гарснаас хойш 54 568 жуулчин иржээ

Энэ он гарснаас хойш манай улсад 54 568 жуулчин ирснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос мэдээлэв. Үүний  33 462 нь нэгдүгээр сард ирсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 19 хувиар өссөн дүн аж.
2025-02-20

“Монгол Улс кибер аюулгүй байдлын түвшнээр бүрэлдэн тогтож буй ангилалд багтаж байна”

Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөө­­­г­ийн түвшний судалгааны үр дүн, цаа­шид хэ­рэг­жүүлэх арга хэм­жээний талаарх мэдээл­лийг Оксфордын их сур­гуулийн эр­дэмтэд болон Цахим хөгжил, ин­новац, ха­рил­цаа холбооны яам­ныхан өчигдөр танил­цуул­лаа.
2025-02-20

“Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг цуцлуулж, эсвэл өөрчлөлт оруулна”

“Айл бүрээс хүчээр мөнгө хураадаг 18 те­­ле­ви­­зээр нэгэн зэрэг гаргаж байгаа нэвт­­­рүүл­­­­­­гүүд тархи угаалт шүү. Яг л дарангуйл­­­­лын за­­­­­­­­­маар яваад байна. Сэрэмжлэгтүн” гэж УИХ-ын ги­­­шүүн А.Ундраа цахим орчинд энэ са­­­рын 17-нд бичиж, олон нийтэд анхааруул­­­сан юм.
2025-02-20

“М-Армор” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хэлтсийн дарга нарыг албадан саатуулав

“М-Си-Эс групп” компанийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг шалгаж эхэлсэн талаар бид өм­­нөх ду­гаартаа мэдээлсэн. Тэгвэл өчигдөр энэ үйл яв­­­дал­тай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл сэтгүүлчдийн асуултад хариу­лах­даа “Нэр бүхий хүмүүс саатуулагдсан. З.Төрман­дах гэх хүнийг саатуулан шалгаж байгаа нь үнэн.
2025-02-20

Төрөлтийн тоо жилээс жилд буурч байна

Улсын хэмжээнд өнгөрсөн онд 57.3 мянган эх амарж­­­сан нь өмнөх оныхоос 6.6 мянга буюу 10.3 ху­­­виар буурсан байна. Амаржсан эхчүүдийн 154 нь гэр­­­­­тээ төржээ. Мөн энэ онд 57.8 мянган хүүхэд төр­­сөн бө­­гөөд энэ нь өмнөх оныхоос 6.6 мянга буюу 10.2 ху­­­виар буурсан үзүүлэлт юм. Манай улсад тө­рөл­­­тийн тоо жилээс жилд буурч байна.
2025-02-20

“Хөх сувд-2025”-ын чимэг нь далай ээжийн мөсөн сийлбэрүүд

Манай улс өвлийн аялал жуулчлалын нэ­рийн хуудас болсон “Хөх сувд-2025” мөс­ний баяраа 24 дэх жилдээ тэм­дэг­лэж байна. Үзэсгэлэнт байгаль, онгон дагшин уул нурууд, өндөр хөх сарьдгууд, цэнгэг усаараа гай­­хагд­сан далай ээжийн мөсний баярыг энэ сарын 13-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн урд Хайчийн аманд эхлүүлсэн юм.
2025-02-19

Таван жилийн хугацаанд 310 хүн ахуйн түймрийн улмаас амиа алджээ

Ахуйн хүрээнд гал түймэр гарах то­хиол­дол буурахгүй байгааг Онцгой байд­лын ерөнхий газраас өчигдөр мэ­дээлэв. Сүү­лийн таван жилийн хугацаанд ул­сын хэм­жээнд ахуйн хүрээний гал түймэр 15 298 удаа гарчээ.
2025-02-19

П.Наранбаяр: Монгол хэл, бичгийн шалгалтыг 10, 11 дүгээр ангийнхан өгнө

Энэ хичээлийн жилийн элсэлтийн шал­галтыг орон даяар зургаадугаар са­рын 18-21-нд явуулах юм. Ха­рин мон­­гол хэл, бичгийн шалгалтыг ирэх дөрөв­­дү­­­гээр сарын 17-19-нд зохион байгуу­­ла­хаар тов­­ло­сон.
2025-02-19

3-9 дүгээр ангийнхан “Pearson” хөтөлбөрт хамрагдах нь

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий бо­ловс­ролын сургуулиудад англи хэлний “Pearson” хөтөлбөрийг нэвтрүүлсэн. Энэ хичээлийн жи­­лээс 5-7 дугаар ангийнхан англи хэлний хи­чээ­­лээ 100 хувь уг хөтөлбөрийн дагуу судалж буй юм байна.
2025-02-19

Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэв

Улаанбурхан өвчний сэжигтэй шинж тэм­дэг илэрсэн нэг хүнийг тусгаарлан, оношил­гоо, эмчилгээнд хамруулж, тан­далт судалгаа хийж буйгаа Халдварт өвчин судлалын үн­дэс­ний төв (ХӨСҮТ)-ийнхөн өчигдөр мэ­дээлэв.
2025-02-19

Тархи, нугасны гүний төвөгтэй байрлал дахь хавдрын эмчилгээг нэвтрүүллээ

Улсын гуравдугаар төв эмнэ­­лэг (УГТЭ)-ийнхэн тархи, нугасны гү­ний байрлалтай, мэс заслаар ава­­­­­хад төвөгтэй, нэвчсэн хавдрыг эмч­­­­­лэх технологи нэвт­рүүл­жээ. Эл эм­­чил­­­­гээг Монголд нэвтрүүлэх зайлш­­­­гүй шаард­­­лагатай хэмээн үзэж, тус эм­­нэл­­­­­­гийн мэс зас­лын хоёр эмч, нэг сувилагчийг БНТУ-д хоёр са­рын хугацаанд дадлага сургалтад хам­­­­руулсан байна.
2025-02-19

“М-Си-Эс групп”-ийн Хуулийн хэлтсийн даргыг тагнуулынхан юуны учир саатуулав

“М-Си-Эс групп” компанийн Хуулийн хэлт­сийн даргын албан тушаал хашдаг, чөлөөнд бай­­гаа цагдаагийн хурандаа З.Төрмандахыг ба­­рив­­­чилсан гэх мэдээлэл өчигдөр цахим мэ­­дээл­­­­лийн хэ­­рэгслээр гарах болов.
2025-02-19

Яап вин Хиердэн: Зөв манлайлал, удирдлагыг хэрэгжүүлж чадвал Монгол Улс хүн бүрд хүртээмжтэй хөгжилд хүрэх боломжтой

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохи­цуу­лаг­чаар томилогдоод буй Яап ван Хиердэнтэй ажил, амьдралынх нь зам­нал болон одоо эрхэлж буй алба, чиг үүрэг, Мон­гол орны нийгэм, эдийн засгийн хөгжил, аж байдлын талаар ярилцсанаа уншигчдадаа хүргэе. Тэрбээр одоогийн албан тушаалдаа томи­логд­соноос хойш анх удаа хэвлэлд ярилц­лага өгсөн нь энэ юм.  
2025-02-19