Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

О.Магнай, Э.Болорчулуун тэргүүтэй 11 хүний хэргийг шүүх шийдэж чадах уу

ШӨХТГ-ын дарга, АН-ын дэд дарга асан О.Магнай, нийс­лэлийн Газрын албаны даргаар ажиллаж байсан Э.Бо­лор­чулуун, тус албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ах­лах мэргэжилтэн Ц.Шижир, Нийслэлийн шүүхийн шийд­вэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын дарга асан, ШШГЕГ-ын Тус­гай ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад өдгөө Хорих ял эдлүүлэх албаны дэд даргаар томилогдсон, хурандаа Б.Цогжаргал, Баянгол дүүрэг хариуцсан шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Г.Идэрчулуун, Х.Саруул, Б.Батцэрэн тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шат­ны тойргийн шүүхэд өчигдөр хэлэлцэхээр товлоод байв. Гэвч өмгөөлөгч нар нь элдэв хүсэлт гаргаснаар хойшлууллаа. 
2025-01-28

Сургуулийн орчинд амны хаалт зүүхийг зөвлөв

Ерөнхий боловсролын сургуулиудын 2024-2025 оны хи­чээ­­­­лийн жилийн II улирал өчигдөр эхэллээ.
2025-01-28

Б.Мөнхзул: 11-14 насныхан хүний папиллома вирусний эсрэг вакцинд хамрагдах боломжтой

Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч хү­ний папиллома вирус (HPV)-ээс сэр­гий­лэх вак­циныг өнгөрсөн оны ар­ван­нэг­дүгээр са­раас улсын хэмжээнд хийж эхэл­сэн билээ. Хүйс харгалзахгүй, 11 нас­ныханд хийж буй уг дархлаажуулалтад өдгөө зорилтот бүл­гийнх­ний 27 хувь нь хам­рагджээ. Манай улс хүний па­мил­ло­ма вирусний эсрэг вакциныг Дарх­лаа­­жуулалтын тухай хуулийн хүрээнд үн­дэс­ний товлолд хамруулсан. Үүний дагуу дээрх насны 78 000 орчим хүүхэд уг вакциныг заавал хийлгэх заалттай.
2025-01-28

33.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Прокурорын байгууллагаас 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажил, олны анхаарал тат­­­сан за­рим хэргийн шийдвэрлэлтийн та­лаар өчиг­дөр сэтгүүлчдэд мэдээллээ. Про­ку­рор хуу­лиар хүлээсэн төр, нийтийн ашиг со­нирх­лыг хам­гаалах чиг үүргийн хү­рээнд 64 тэрбум төг­рөгийн үнийн дүн бү­хий 1973 ир­гэний хэрэг хянан шийдвэрлэх ажил­ла­гаанд оролцжээ.
2025-01-28

Бүрлээчдийн мэдээллийг буяны компанийнханд өгч хахууль авсан эмч нарын хэргийг шүүх хурлыг хойшлуулав

Нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу хү­мүү­­сийн нэрлэж заншсанаар 103-ын удир­­­дах албан ту­­­шаалт­­нуудад холбогдох хэргийг Баян­зүрх, Сүх­­­баа­­тар, Чингэлтэй дүүргийн Эрүү­гийн хэр­гийн ан­хан шатны тойргийн шүү­­­­хэд өчиг­дөр хэлэлцэхээр тов­­лосон боловч хойш­луулж, ирэх сарын 20-ны 08.30 цагт хур­лыг хийхээр боллоо.
2025-01-28

1.9 их наяд төгрөгөөр барих Туулын хурдны замын тендерийг зарлалаа

Нийслэлийн ЗДТГ-аас “Туулын хурдны зам” төсөл хэ­рэг­­жүүлэхээр өчигдөр олон улсын нээлт­­­­­­­­­тэй тен­­дер зарлалаа. Төслийн нийт тө­­сөвт өр­­­­­­төг нь 1.9 их наяд төгрөг юм байна
2025-01-28

“Бүслэлтийн талх” дурсамжийн үйл ажиллагаа боллоо

Нэгдүгээр сарын 27 бол ОХУ-ын түүхэн дэх чухал өдрүүдийн нэг. Дэлхийн II дайны буюу 1943 оны энэ өдөр Зөвлөлтийн Ленинград (өнөөгийн Санкт-Петербург) хотын бүслэлтийг сэтэлсэн өдөр юм. Энэ бол дэлхийн II дайны шийдвэрлэх мөчүүдийн нэг байсан билээ. Түүхэн үйл явдлыг тохиолдуулан Улаанбаатар дахь “Русский Дом”-д өчигдөр “Бүслэлтийн талх” хэмээх дурсамжийн үйл ажиллагааг зохион байгуулсан юм.
2025-01-27

М.Уранчимэг: Бага насны хүүхдүүд гацаж ярих, орондоо шээх,  хумсаа мэрэх нь сэтгэл гутралын шинж тэмдэг

СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн хүүхдийн сэтгэцийн эмч М.Уранчимэгтэй ярилцлаа. Хүүхдүүдэд түгээмэл тохиолдож буй сэтгэцийн эмгэг, тэдгээрийн шалтгааны талаар тэрбээр мэдээлэл өгсөн юм.
2025-01-27

Аугаа эх орны дайн: Ленинградын бүслэлтээс гарсны 81 жилийн ой тохиож байна

Аугаа эх орны дайн: Ленинградын бүслэлтээс гарсны 81 жилийн ой тохиож байна
2025-01-27

Зөвлөлтийн дайчдын хөшөөт цогцолборыг сэргээн засаж дуусжээ

Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг бүрэн засварлаж, өчигдөр нээлээ. Халх голын байлдаанд Монгол, Зөвлөлтийн цэргүүд хамтын хүчээр ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ленинград мужийн зардлаар хөшөөг ийнхүү сэргээн засварласан байна. Нээлтэд ОХУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон бусад албаныхан оролцов.
2025-01-27

Хахууль авч, ЦОБА ХХК-ийнханд газар олгосон хэргийг дахин шийдвэрлүүлнэ

Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын II ал­ба­ны зохион байгуулагч О.Сайнбаяр, тус албаны гэрээт ажил­тан Э.Цэнгэлмаа, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлт­­сийн бүртгэгч Э.Номинзул, Азийн хөгжпийн банкны Улаан­­баатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруу­лалтыг дэмжих хөтөлбөр төслийн газар чөлөөлөлт, нүүл­­гэн шилжүүлэлтийн мэргэжилтэн М.Сэргэлэн, ЦОБА ХХК-ийн менежер М.Батбаяр, иргэн Ж.Эрдэнэсайхан, А.Сэ­сэн­­­жав, Б.Давхарбаяр, Б.Анхбаяр нарт холбогдох хэр­гийг анхан шат­ны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр боллоо.
2025-01-27

207 дугаар байрыг буулгах тендерт гурван компани оролцов

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн урд байрладаг 207 дугаар байрыг буулгах компанийг шалгаруулах тендерийг өн­гөр­сөн баасан гарагт нээлээ.
2025-01-27

“Биг” барилгын материалын төвд гал гарч, 15 орчим хувь нь шатлаа

Баянгол дүүргийн XX хороо, Гурвалжингийн гүүрний зүүн урд талд байрлах “Биг” барилгын материалын худалдааны төвд өнгөрсөн баасан гаргийн 08.08 цагт гал гарсан дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.
2025-01-27

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа

“Дронокон-2025” нисгэгчгүй нисэх төхөө­рөмж буюу дрон жолоодлогын анх­ду­гаар тэм­­цээн “Буянт-Ухаа” спортын ордонд өнгөр­сөн ам­рал­тын өдрүүдэд боллоо. Уг тэмцээнийг Ерөн­­­хий­лөгчийн Тамгын газар, Монголын нис­­­­гэгч­­гүй хэрэгслийн холбоо, Цахим хөгжил, ин­­новац, ха­рил­цаа холбооны яам, “Инженер геодез” ХХК, “Hobbyzone Mongolia” зэрэг бай­гууллага хамт­ран зохион байгуулсан. 
2025-01-27

Т.Аюурсайхан Хүүхдийн хориход, Б.Ганхуяг Тахир соёотод ялаа эдэлж байна

“Нүүрсний” гэх тодотголтой, эрх мэ­дэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт ял шийт­­гүүлсэн УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийг­мийн хамгааллын сайд зэрэг албан ту­шаал хашиж байсан Т.Аюурсайхан хууч­наар Хүүхдийн хорих ангид ял шийт­­­гэ­­лээ эдэлж буй аж.
2025-01-27

Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг сэргээжээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг сэргээн засварласны дараах нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Тус хөшөөг өнгөрсөн оны намар буюу Халхын голын байлдаанд Зөвлөлт-Монголын цэргийн ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан Оросын талын санаачилгаар сэргээн засварласан ажээ. Засварын ажилд шаардагдах хөрөнгийг ОХУ-ын Ленинград мужийн төсвөөс хуваарилсан бөгөөд нөхөн сэргээх ажлыг НИТХ-ын дэмжлэгтэйгээр Орос, Монголын компаниуд хамтран гүйцэтгэсэн байна.
2025-01-26

Г.Энхжаргал: Агаарын бохирдол бага жинтэй нярай төрөхөд нөлөөлж байна

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Канадын судалгааны Саймон Фрейзерийн их сургуультай хамтран агаар дахь РМ2.5 тоосонцор ураг, нярайн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг тогтоох когорт буюу дагаж судлах судалгааг хийж байна. Судалгааны үр дүн эхнээсээ гарчээ.
2025-01-26

Э.Аялгуу цээж тооллын олон улсын тэмцээнд тэргүүллээ

Дундговь аймгийн математикийн гүнз­гийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сур­гуулийн 7б ангийн сурагч Э.Аялгуу АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулсан “UAAA global cup-2025” цээж тооллын аварга шалгаруулах олон улсын тэмцээний тэргүүн байрт шалгарч, “Алтан цом”-ын эзэн боллоо.
2025-01-25