Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

“Шарын гол”-ын шинэ “капитан”

“Шарын гол” багийн ахлагч, спортын мастер Б.Энхбатад дотоод, гадаадын оролцоогүй тэмцээн ховор. Тухайлбал, Малайзын Куала Лумпур хотод 2019 онд зохион байгуулсан “Сhallenge сup of Asia” тэмцээнд Монголын хоккейн шигшээ багийнхантай оролцож, аваргын цомтой ирж байв. Тэгвэл энэ жил Мексикийн Керетаро хотод (дөрөвдүгээр сард) болсон III дивизионы B хэсгийн ДАШТ-д өрсөлдөж IV байрт шалгарсан юм. Үүнээс гадна Монголд жил бүр болдог хоккейн лигийн АШТ-д багийнхантайгаа тоглож, 2021-2022 онд түрүүлэн хоёр дахь алтан цомоо өргөсөн. ДарханУул аймаг дахь ШУТИС-ийн IV дамжааны оюутан тэрбээр хүүхэд байхаасаа энэ спорттой нөхөрлөж, өсвөр үеийнхний УАШТ-ээс 10 алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртэн “Шилдэг тоглогч”-ийн шагналыг нэг бус удаа гардсан билээ. Түүнийг зочноор урилаа.
2025-10-31

Э.Эрхэс мөнгөн медаль хүртэж, Монголын усан спортын түүхэнд шинэ хуудас нээв

Бахрейн улсад зохион байгуулж буй Азийн залуучуудын III наадам өндөрлөх дөхжээ. Тус наадамд оролцож буй манай улсын багаас усанд сэлэлтийн тэмцээнд эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Эрхэс 50 метрийн араар даллах төрөлд 25.98 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртэж, Монголын усан спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээв. АНУ-ын Охайо мужийн “Spire academy”-д суралцдаг тэрбээр Малайзын Куала-Лумпур хотод өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцож, Сингапурт долоодугаар сард болсон ДАШТ-д улсаа төлөөлсөн билээ.
2025-10-30

Г.ГАН-ОРХОН: Дэлхийн аваргуудыг дараалж хожиход үзэгчид “Хаанаас ирсэн тамирчин бэ” гэж гайхаж байлаа

Йордан улсын Амман хотод биллиардын спортын нэг төрөл болох хэйболын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын эхээр зохион байгуулахад Монголын эмэгтэй тоглогчдоос “Champions” клубийн тамирчин, улсын аварга, ОУХМ Г.Ган-Орхон тив, дэлхийн шилдгүүдийг хожиж, үзэгчдийг гайхшируулсан нь багагүй шуугиан дэгдээсэн юм.
2025-10-28

М.Бямбацогт Азийн залуучуудын III наадмаас хүрэл медаль хүртэв

Бахрейн улсад болж буй Азийн залуучуудын III наадамд 45 улсын 4000 гаруй оролцогчтой хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорьсон манай тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлсээр. Муай тайн төрөлд эрэгтэйчүүдээс М.Бямбацогт дасгалжуулагч Э.Мөнхбаатар, Н.Идэрмөрөн нарын удирдлагад оролцон 54 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, Монголын спортын түүхэнд анх удаа тивийн наадмын медальтан боллоо.
2025-10-28

Алхах бүрд өвчин эдгэрнэ

Японы Нагао Казүкиро эмч өөрийн олон жилийн судалгаа, шинжилгээнд тулгуурлаж дөрвөн цуврал бүтээл туурвисан. Тэрбээр “Алхалт” хэмээх номоо хэвлүүлэхдээ өмнөх хавтаст нь “Алхах төдийд өвчний 90 хувь нь эдгэрнэ” хэмээсэн нь дэлхийн уншигчдын сонирхлыг ихэд татжээ. Тэрбээр алхалтын тухай тайлбарлахдаа:
2025-10-28

“Степпе Монстерс”-ынхон лигийн тоглолтыг тэргүүлж байна

Монголын хоккейн холбооноос уламжлан зохион байгуулж буй 2025-2026 оны лигийн аварга шалгаруулах тэмцээн Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын газрын мөсөн талбайд өрнөж байна.
2025-10-27

Зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүй хөдөлмөрлөсөн дасгалжуулагч

Самбо бөхийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, Гавьяат тамирчин, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Үүрцолмонд шавь нараа өвөрмөц арга барилаар бэлтгэл хийлгэдэг нэг нууц бий. Тэр нь туухай (гийр). Өөрөө олон жил уйгагүй судлан хичээллэж, үр дүнг нь мэдэрсэн болохоор тамирчдаа туухайтай нөхөрлүүлдэг. Хоёр спортод дөрөө харшуулсан тамирчид нь Индонез улсад болсон “Жакарта-2018” Азийн спортын наадамд самбо бөхийн төрөлд тус бүр нэг алт, хүрэл, хошой мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын багаас хамгийн өндөр амжилт гаргасан юм.
2025-10-24

Волейболын баг тэмцээний салхи хагалж, шигшээ наймд шалгарав

Бахрейн улсад тивийн орнуудын төрийн далбаа мандсанаар Азийн залуучуудын III наадам энэ сарын 22-нд хөшгөө нээв. Азийн Олимпын зөвлөлийн ивээл дор Манама хотод 10 хоног үргэлжлэх эл наадамд оролцохоор45 орны 4000 гаруй тамирчин цуглажээ. Энэ удаагийн наадамд манай улс спортын 20 төрөлд 135 тамирчнаа сойхоорилгээсэн.
2025-10-23

“Монгол цэрэг 2025”-д BPSF багийнхан илүүрхлээ

Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит практик буудлагын “Монгол цэрэг 2025” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. 12 дахь удаагийн тэмцээнд эмэгтэй тамирчин олноор оролцсон нь өмнөх жилүүдийнхээс илүү өрсөлдөөнтэй, сонирхолтой болжээ.
2025-10-22

Н.ГЭРЭЛМАА: Олон улсын шүүгчгүй орны тамирчид тэмцээнд ялагдах магадлал их байдаг

Таеквондогийн олон улсын шүүгч Н.Гэрэлмаагийн энэ спортод гаргасан амжилтыг тоочвол сонины нэг нүүр багадана. Тэрбээр тамирчнаас шүүгч болох замналаа 2012 оноос эхлүүлжээ. Тэр жил Тажикстаны Душанбе хотод болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн нь ийм бодол төрүүлсэн гэдэг.
2025-10-21

Хошёорюү С.Бямбасүрэн Лондонд түрүүлэв

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос 100 жилийнхээ ойн хүрээнд Англи улсад тойргийн башё зохион байгуулав. Лондон хотод таван өдөр үргэлжилсэн тус башёд дээд зиндаанд зодоглодог Монголын сүмочдоос Хошёорюү С.Бямбасүрэн, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн болон Тамаваши Б.Мөнх-Оргил, Онокацү Б.Чойжилсүрэн, Оошёома П.Дэлгэрбаяр, Роога А.Амарсанаа нар хүч сорьсон.
2025-10-21

Э.Содномпэлжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Египетийн Каир хотод болж буй пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, ОУХМ Д.Жигмэд нар оролцлоо. Насанд хүрэгчдийн 107 кг-ын жинд Э.Содномпэлжээ 243 кг-ыг шахаж, дэд байр эзлэв. Ес дэх шагналаа гардаж буй тэрбээр тив, дэлхийн тэмцээнээс нийт гурван алт, зургаан мөнгөн медальтай болж байна.
2025-10-20

Халуухан өрнөж буй дээд лигийн тоглолтод Т.Санчир оролцох, эсэх нь тодорхойгүй байна

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн 2025-2026 оны улирлын тоглолт “М банк арена”-д ид өрнөж байна. Лигт оролцдог багуудын шилжилт хөдөлгөөн тодорхой болж, ихэнх нь дотоодын тоглогчидтойгоо гэрээ хийжээ.
2025-10-17

Улсын аварга тамирчин тодроход хоёр уралдаан үлджээ

Монголын авто мастеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “BAJA MONGOLIA 250” 22 дахь удаагийн уралдааны УАЗ ангилалд “ZEV racing” багийн тамирчин Э.Батнайрамдал, Я.Наранхүү нар аваргалсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. “SUV” ангилалд өрсөлдсөн оролцогчдоос “Отгонтайж”, “Хангайн саарал” ХХК-ийн Ю.Эрдэнэтөмөр, Ю.Чинтөмөр нар тү¬ рүүлсэн юм.
2025-10-16

Б.Тэгшбаяр Ази тивийн шилдэг дугуйчнаар тодорчээ

Монголын дугуйн спортын үндэсний шигшээ багийн тамирчдаас “Алдар” орооны тамирчин, залуучуудын дэлхийн аварга, Азийн насанд хүрэгчдийн хошой мөнгө, нэг хүрэл медальт, ОУХМ Б.Тэгшбаяр тивдээ амжилтын чансаагаар 295.93 оноогоор III байрт эрэмбэлэгджээ.
2025-10-15

Д.СЭЛЭНГЭЭ: Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх хэмжээнд хүрснээ мэдрэх сайхан байлаа

Монголын пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ “Бээжин-2008” паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржавыг анх хараад хөгжлийн бэрхшээлтэй хүн ч энэ спортоор хичээллээд амжилт гаргах боломжтой юм байна гэх итгэл төрсөн гэдэг.
2025-10-14

Э.Тэмүүжин аваргын төлөө тоглоно

Тайланд улсад зохион байгуулж буй биллиардын спортын нэг төрөл болох хэйболын олон улсын тэмцээнд Монголын эрэгтэй тамирчид оролцож байна. Тэднээс шигшээ наймд Г.Гантулга, 16-д Билгүүн, 32-т Т.Амаржаргал шалгарав. Г.Гантулга Англи улсын шилдэг тоглогч Андрев Пагеттыг 9:3-аар буулган авч, ОУХМ цолны болзол хангасан юм.
2025-10-13

Дэлхийн дэвжээнд Монголоо таниулсан тулаанч

Б.Алтанчимэг хэмээх насандаа баймгүй хэрсүү, дайчин зантай, зорилгынхоо төлөө зогсолтгүй тэмүүлдэг шавилхан охиныг монголчууд мэддэг болоод хоёр жилийн нүүр үзэж байна. Тэрбээр гаргасан амжилтаараа олонд танигдталаа чимээгүй хөдөлмөрлөсөн. Тэр ч байтугай бокс, олон улсын таеквондо, жиү жицүгээр хичээллэж байгаагаа гэрийнхнээсээ эхэндээ тас нууж, хэдэн сар бэлтгэл хийсний дараа ээждээ хэлэхэд харин ч дуртай дэмжсэн гэдэг.
2025-10-10

Г.Ган-Орхон Азийн аварга боллоо

Йордан улсын Амман хотод биллиардын спортын нэг төрөл болох хэйболын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 4-7-нд зохион байгуулахад олонулсынхэмжээниймастер(ОУХМ) Н.Дэлгэрхүү, Д.Дамдинжамц, Э.Ариунцэцэг, Г.Ган-Орхон нар улсаа төлөөлж оролцлоо. Эмэгтэйчүүдийн ангилалд “Champions” клубийн тамирчин, улсын аварга Г.Ган-Орхон тус төрөлд тив, дэлхийн медальтнуудыг хожиж тэргүүлсэн Монголын анхны эмэгтэй тоглогч болов.
2025-10-09

А.БАТТУЛГА: Медалийн тавцанд “Би дахиад жаахан хичээсэн бол Төрийн дууллаа эгшиглүүлэх байлаа” гэж бодож зогссон

Дэлхийн боксын холбооноос Британийн Ливерпүүл хотод 10 хоног зохион байгуулсан (есдүгээр сарын 4-14) сонирхогчийн боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д “Алдар”спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин А.Баттулга эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, Монголын багийн шагналыг буухиалж үргэлжлүүлсэн билээ.
2025-10-07