Тайландын Бангкок хотод өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан “Aichi Nagoya- 2026” Азийн XX наадмын байт харвааны сонгон шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчид дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлагад оролцлоо. Тэднээс компаунд харвааны холимог багийн төрөлд Б.Отгонболд, Б.Оюун-Эрдэнэ нар аваргын төлөө Хонконгийн тамирчдыг хожиж, тэргүүн байрт шалгарав. Түүнчлэн дэлхийн чансааны оноо олгох “Asia cup world ranking tournament” I шатны тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Оюун-Эрдэнэ түрүүлж, хоёр дахь алтан медалиа хүртсэн юм. Тэрбээр хагас шигшээд 70 метрийн зайд Тайвань, Тайландын тамирчдын буулган авч, алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчныг 6:2-оор илүүрхэн тэргүүлжээ.