Идэшний махны үнэ нэмэгдэх хандлагатай байна
Идэшний махны үнэ нэмэгдэх хандлагатай байгааг худалдаачид төдийгүй малчид ч ярих болжээ. Зах, худалдааны төвүүдээр өдгөө хонины мах кг нь 10 000-12 000, үхрийнх 14 000-15 000, адууных 10 мянга гаруй төгрөгийн үнэтэй байна.
2024-08-28
Улсын хэмжээнд 592.1 мянган га талбайд тариалалт хийжээ
Улсын хэмжээнд 2024 оны долдугаар сарын 1-ний байдлаар нийт 592.1 мянган га талбайд тариалалт хийв. Үр тариа 348.1 мянган га-д, техникийн ургамал 128.8 мянган га-д, таримал тэжээл 75.3 мянган га-д, төмс 18.4 мянган га-д, хүнсний ногоо 16.5 мянган га-д тариалсан байна.
2024-07-17
Өмнөд монголчууд эрчимжсэн мал аж ахуйг техник, технологийн хөгжилтэй ээнэгшүүлж байна
Бидний мах цусны тасархай өмнөд монголчууд их гүрний хөгжлийн үр шимээс хүртэж, мал аж ахуйгаа эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Тэд бидний олон жил ярьсан ч хийж, хэрэгжүүлээгүй байгаа фермээс ашиг хүртэж сууна. “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл-Шааньси, Өвөр Монголоор аялахуй” нэрийн дор Монголын сэтгүүлчдийг тус улсын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин, Авга хошууны малчид, фермерүүд мал аж ахуйгаа хэрхэн өсгөж, ашиг шимийг нь хүртэж буйг, ган гачиг, зуд турхан болж, өвс бэлчээр хомсодсон үед яаж тэжээж байгааг, өнөө цагт ашиглах болсон орчин үеийн техник, технологи, тоног төхөөрөмжөөр төрөөс хангадаг талаараа танилцуулсан юм.
2024-05-09
Хонь, үхрийн махны үнэ 4.1-4.8 хувиар өсжээ
Дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сарынхаас 4.5, түрүүчийн долоо хоногийнхоос 1.7 хувиар өссөн дүн гарсныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. Төрлөөр нь авч үзвэл хонь, үхрийн махны үнэ хамгийн өндөр хувиар өссөн байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 22-нд нийслэлд хонины ястай махыг кг-ыг нь 14 628 төгрөгөөр борлуулж байсан бол долоо хоногийн дараа 4.8 хувиар өсөж, 15 328 төгрөг болжээ. Харин үхрийн ястай махны үнэ 4.1 хувиар өсөж 18 865 төгрөг болсон байна. Төмсний үнэ 1.4, талхных нэг, савласан тараг, цөцгийний ханш 0.3 хувиар тус тус өсжээ.
2024-05-02
Мал аж ахуйн салбарт 800 мянган еврогийн төсөл хэрэгжүүлнэ
Францын Европ, Гадаад хэргийн яамнаас Монгол дахь Элчин сайдын яамаараа дамжуулан санхүүжүүлэх 800 мянган еврогийн буцалтгүй тусламжаар “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” ашгийн бус байгууллагаас хэрэгжүүлэх WIFI төслийг албан ёсоор эхлүүллээ. Уг төсөл нь Монгол Улсад тогтвортой, чанартай, ашигтай махны үйлдвэрлэлийг хөгжүүлснээр хотыг тал нутагтай холбох нийлүүлэлтийн сүлжээ бөгөөд орон нутагт чанарын өндөр шаардлага хангасан махны нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх шинэлэг төслийн үйл ажиллагааг дэмжин ажиллах юм.
2024-05-01
Зарим сумын нутагт мал бэлчээх боломжгүй гэжээ
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн өгсөн мэдээллээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна. Тодруулбал, Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумын нутгаар ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байгаа аж
2024-04-15
Азийн орнуудад цагаан будааны үнэ өсөх эрсдэлтэй байна
Цагаан будааны импортоос хамааралтай орнуудад өнгөрсөн жил хүнсний инфляц нэмэгджээ. Тиймээс 2024 оны дөрөвдүгээр сарын “Азийн хөгжлийн төлөв” тайланд цагаан будааны үнэ энэ жил өндөр байна хэмээн таамаглалаа.
2024-04-12
3.4 сая төл бойжиж байна
Улсын хэмжээнд нийт эх малын 77.5 хувь буюу 23.2 сая нь энэ жил төллөх аж. Үүнээс одоогоор 15.7 хувь нь төллөж, 3.6 сая төл хүлээн авсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. Нийт төлийн 93.4 хувь буюу 3.4 сая нь эсэн мэнд бойжиж, бусад нь хорогдсон байна. Баруун бүсэд нийт эх малын 29.1 хувь төллөөд буй нь одоогоор хамгийн дээд үзүүлэлт аж. Зүүн, хангайн, төвийн бүсэд эх малын 0.7-19.3 хувь нь төллөсөн гэнэ. Манай улсад энэ жил төллөх ингэ 81 мянга, гүү 1.3, үнээ 1.6, ямаа 8.7, хонь 11.3 сая бий гэсэн тооцоог дээрх яамнаас гаргажээ.
2024-04-09
Улсын хэмжээнд 5,9 сая мал хорогджээ
Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад дэмжлэг үзүүлэх, дулааны улирлаас өмнө малын сэг зэм устгах, орчны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлж БОАЖЯ-ны харьяа газруудаар дамжуулж “ХАМЖИХГҮЙ бол АМЖИХГҮЙ” аяныг өрнүүлж байна.
2024-04-06
Чанарын шаардлага хангахгүй 47 тонн махыг устгажээ
Эмээлтэд байрлалтай мах боловсруулах үйлдвэрт иргэний мэдээллийн мөрөөр Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчид гуравдугаар сарын 17-ны өдөр шалгалт хийжээ.
2024-03-19
Монгол Беларусийн хамтарсан сүүний эрчимжсэн цогцолбор байгуулна
Бүгд Найрамдах Беларусь Улсын Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Шагойко Вадим Викторович, Аж үйлдвэрийн дэд сайд Ефимов Александр Владимирович болон албаны төлөөлөгчид Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, дэд сайд М.Ганхүлэг нартай уулзалт хийлээ.
2024-03-15