МАН: Цалин, тэтгэврийг нэмэхийн тулд урсгал зардлаас 10 хувь хасна
УИХ дахь МАН-ын бүлгийн дотоод зөрчил үргэлжилж байна. Ж.Батжаргал даргатай буюу олонх хэсэг нь өчигдөр хуралдаж, ирэх оны төсвийн төслийн талаар хэлэлцэв. Тэд багш, эмч нарын цалин болон тэтгэврийг нэмэхийн тулд багадаа 820 тэрбум төгрөг хэрэгтэй гэж үзсэн байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Хасаж болохгүй, хуультай зардлууд бий. Тиймээс төсвийн бүх ерөнхийлөн захирагчийн урсгал зардлаас тус бүр 10 хувийг хасах санал гаргаж байгаа.
2025-10-21
МАН-ын Удирдах зөвлөл бямба гарагт хуралдана
МАН-ынхан хоёр хуваагдаад удаж буй. Эл талцал нь явсаар огцруулж болох бүх даргаа суудлаас нь унагах бололтой. УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн уржигдар даргагүйгээр хуралдаж, “Нэг талыг барин ажиллаж байна” гэсэн шалтгаанаар дарга Ж.БатЭрдэнийг огцруулах шийдвэр гаргасан юм. Уг хуралдааныг МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр ахалсан байна.
2025-10-16
П.Сайнзориг: Миний бие сая гараа угаасан, гар цэвэр, сэтгэл ч цэвэр, зарчим тунгалаг байгаа шүү
Тэрбээр, "Би УИХ-ын хүлээсэн тангараг, бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хууль зөрчиж, парламентын засаглалд халдаж, эдийн засгийг доройтуулж, ард иргэдийг төөрөгдүүлж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа Ноён Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хөндөж байна. Засгийн газрынхаа 100 хоногт юу амжуулсан талаар мэдээлэл өгсөн. Тухайн үедээ сагсан бөмбөгийн охид АНУ-ыг хожиж дэлхийн аварга болсон, шатар, бокс, математик, eSport-ийн баг амжилт гаргасан. Энэ бүхэн Засгийн газрын агуу ажил амжилт байлаа гэж ярьсан. Тайлангаа ингэж тавьж, иргэдийг бухимдуулахаас өөр зүйл хийсэнгүй.
2025-10-06
Б.Батцэцэг: Д.Амарбаясгалан ажлаа өгөөд хуулийн байгууллагад шалгуулаад, нэр төртэйгөөр улс төрийнхөө карьерыг үргэлжлүүлээсэй
Намайг хов зөөдөг гэж ховын журмаар ярихыг нь би ойлгоогүй. Яагаад таван хүний нэр дурдаж байгааг ч ойлгоогүй. Би хувьдаа зарчимтай байхыг хичээж ажилладаг. Ялангуяа гадаад харилцааны сайдын хувьд энэ улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой асуудал, гадаад бодлогот харш зүйлд маш хянамгай ханддаг. Олон талд харилцаанд зарчимтай байхыг хичээдэг. Төрийн тэргүүнтэй миний ажлын 50 хувь нь холбогддог. Учир нь улсаа төлөөлж төрийн тэргүүн олон арга хэмжээнд оролцдог. Иймд ажил үүргийнхээ хувьд хамтран ажилладаг. Хов ярьсан зүйл надад огтоос байхгүй" гэв.
2025-10-03
Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийг нь МАН-аас хөөх шийдвэр гарсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд ХЗДХ-ийн сайдаар намайг томилох шийдвэр гаргаснаа танилцуулсан. Улмаар уг шийдвэрээ Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д хүргүүлсэн. УИХ-д танилцуулснаа дараа ажлаа хүлээж аваад миний бие дэлгэрэнгүй улс төрийн мэдэгдэл хийнэ.
2025-10-02
Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарыг Г.Занданшатар муудалцуулсан
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр мэдээлэл хийж байна. Тэрбээр, "МАН-д хагарал байгаа нь үнэн. Би 8 жил Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах явцад ийм хагарал үүсээгүй. Гэтэл Я.Содбаатар нарийн бичгийн дарга болоод ийм байдал үүслээ. Ерөнхий сайд Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар энэ ажлыг хийж байна. Тэд хууль хүчний байгууллагыг ашиглан, дарангуйлал тогтоох гэж байна.
2025-09-25
МАН-ын Удирдах зөвлөл хаалттай хуралдав
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн бямба гарагт хаалттай болов. Дөрвөн цаг орчим үргэлжилсэн тус хурлаар намын даргын сунгаа, Бага хурлын тов зэргийг хэлэлцжээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар намын даргад нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн билээ. Мөн Бага хурлаар үндсэн дүрмээ шинэчлэх аж.
2025-09-22
ИЗНН-ын дөрвөн гишүүн цаашид улс төрийн нэгдмэл байр суурь баримтална
Иргэний зориг ногоон намын их хурал болж, үндсэн дүрэм, дотоод хөтөлбөрийнхөө шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталсан байна. Улс төрийн намын тухай шинэчлэн найруулж баталсан хуулийн дагуу намууд энэ онд багтаан дүрэм, хөтөлбөр, бүтцээ өөрчилж, Дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээгээд буй билээ.
2025-09-19
МАН-ын Удирдах зөвлөл маргааш хуралдана
Эрх баригч намын бүлэглэлүүд тохиролцоогоо хийж, нэг талдаа гарчээ. Учир нь тэд Удирдах зөвлөлийнхөө хурлыг энэ сарын 20-нд буюу маргааш 11.00 цагт хийхээр товлосон байна. Тус намын дүрмийн дагуу ерөнхий нарийн бичгийн дарга нь эл хуралдааныг зарладаг.
2025-09-19
Либертари нам их хурлаа хийжээ
Комедиан Д.Амартүвшин тэргүүтэй хэсэг залуу хоёр жилийн өмнө Либертари намыг үүсгэн байгуулж буйгаа зарласан билээ. Гэвч тус нам одоо болтол Дээд шүү¬ хэд албан ёсоор бүртгүүлээгүй байгаа юм. Эл хугацаанд тэд бүртгүүлэх хүсэлтээ хэдэнтээ өгсөн ч тодорхой шалтгаанаар шүүх буцаасан, тиймээс ч 2024 оны УИХын сонгуульд бие даан оролцож чадаагүй. Улмаар АН-тай хамтарч сонгуульд оролцох шийдвэр гаргаж байв.
2025-09-17
Ерөнхийлөгч УИХ-ын даргыг “сүрдүүлээгүй” гэв
МАН-ын даргын сонгууль тойрсон “бужигнаан” үргэлжилж байна. Уг сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэний дараа Төрийн тэргүүн түүнтэй уулзаж, “Боль, үгүй бол хэрэг үүсгэнэ” гэсэн тухай нэр бүхий хэвлэлд мэдээлсэн.
2025-09-17
Долоон нам, эвсэлд 7.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно
Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авч, төрийн санхүүжилт хүртэх болзол хангасан намуудад ирэх онд олгох мөнгөний дээд хэмжээг тогтоосон байна.
2025-09-10