Крикет нь цохиур, бөмбөг ашигладаг, контактгүй багийн спорт тоглоом юм. Энэ нь XVI зуунд өмнөд Англид анх хөгжиж, XVIII зууны сүүлчээр үндэсний спортынх нь нэг болжээ. Энэтхэг, Шри-Ланк улсад крикетийн эрэгтэйчүүдийн Т20 ДАШТ-ийг ирэх сарын 7-ноос гуравдугаар сарын 8 хүртэл зохион байгуулахаар болсон. 10 дахь удаагаа болох тэмцээнд 20 улсын баг тамирчин нэг сарын турш ур чадвараа сорин өрсөлдөх юм.
Тэмцээн эхлэхээсээ өмнө шилдгүүдийн гардах цомыг бусад орноор аялуулдаг уламжлалтай. Энэ удаа Азийн орнуудаас Монголын спорт сонирхогчдод танилцуулах арга хэмжээ Сүхбаатарын талбайд энэ сарын 14-нд болж, цомыг байршуулав. Ёслолын ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Олон улсын крикетийн холбоо, Монголын крикетийн холбооны төлөөлөл, тамирчин дасгалжуулагч,хөгжөөндэмжигчидоролцсонюм.Сонирхуулахад, Олон улсын крикетийн холбоонд гишүүнээр бүртгэлтэй дэлхийн 100 гаруй орон байдгийн нэг нь Монгол. Манай Улс 2021 онд тус холбоо, 2025 онд Азийн крикетийн холбооны албан ёсны гишүүн болсон юм. Тэгвэл эл спорт 120 жилийн дараа “Лос Анжелес-2028” зуны олимпын наадмын тэмцээнүүдийн хөтөлбөрт багтжээ.