БНХАУ-ын Шанхай хотын “Mr Wedding” нэртэй компани залуусыг усан дор хуримлуулж, зургийг нь авч өгдөг байна. Хятадын хуримын бизнес тус улсын хамгийн хурдтай хөгжиж буй, хамгийн өрсөлдөөнтэй салбарын нэг болжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр 20-иодхон жилийн өмнө огт байхгүй шахам байсан хуримын үйлчилгээ үзүүлэгчид өдгөө жилд дунджаар 800 тэрбум юань буюу 130 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж байна. Жил бүр 10 сая гаруй хятад хос хуримаа хийдгээс 30 орчим хувь нь уламжлалт бус аргаар хуримлаж, зургаа авахуулыг хүсдэг гэсэн судалгаа саяхан гарчээ.