
2025 онд БНХАУ-д 670 гаруй банк хаагдснаар банкны байгууллагын тоо дөрөвний нэгээр буурсан тухай “The Financial Times” тус улсын Үндэсний Санхүү Зохицуулалтын Захиргааг иш татан мэдээлэв.
Сонин тэмдэглснээр, энэ нь эдийн засаг удааширч байгаатай холбогдуулан жижиг зээлдүүлэгчдэд тавих хяналтыг чангатгах кампанит ажлын нэг хэсэг байжээ. Өнгөрсөн жил 670 гаруй банкны байгууллага хаагдсан нь түүхэн дээд хэмжээнд хүрсэн бөгөөд эдгээрийн бараг бүгд хөдөө орон нутагийн банкууд байжээ.
Сингапурын Үндэсний Их Сургуулийн Зүүн Азийн хүрээлэнгийн ахлах зочин судлаач Жейсон Бедфордын тайлбарлаж буйгаар банкны салбарыг нэгтгэх нь зохицуулалтыг хялбаршуулах, хөрвөх чадварын болзошгүй асуудлыг шийдвэрлэх зорилготой аж.
хөдөөгийн банкны системийг өөрчлөн зохион байгуулах нь Хятадын эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй зэрэгцэн явагдсан The Financial Times онцолсон байна. Тус хэвлэлд дурдснаар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хурдацтай өсөлт зогссоны хамгийн тод нотолгоо эдгээр өөрчлөлт юм.