Хичээлийнхээ хажуугаар аятайхан ажил олоод хийчих юмсан гэсэн бодолтой оюутан олон бий. Ийм оюутнуудыг цагийн ажлаар хангах үүднээс МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн долоо хоногт “Цагийн ажил-II” хөдөлмөрийн яармаг зохион байгуулж, 134 оюутан, залууг ажилд зуучилжээ. Одоо хүүхдийн паркад тоглоомын оператор, худалдагч, касс, зөөгч, сүү зайрмагны худалдагч, кимбабны үйлдвэрт туслах ажилтан, машин угаагч авах захиалга тус биржид иржээ.
Х.ЭРХЭМ