Дархан-Уул аймаг дахь Хараагийн дарь эх ламын “Гэцогдаржайлин” хийдийн лам хуврагууд орон нутагтаа анх удаа Майдар бурхан бүтээж, Майдар эргэх үндэсний уламжлалт ёсолгоо хийлээ. Уг ёсолгоог цаашид жил бүр хийх юм байна. Майдар нь эв зохицол, энэрэл нигүүлслийг эрхэмлэгч сайн цагийн мянган бурхны тав дахь гэгддэг.