Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хүнсний нэмэлтийн чанар, аюулгүй байдлыг тандан судалжээ. Судалгаанд хүнсний 54 үйлдвэрийн 274, хүнсний нэмэлт бодис агуулсан түүхий эд импортолж буй хоёр аж ахуйн нэгжийн 43 нэрийн бүтээгдэхүүнийг хамруулсан байна. Манай үйлдвэрүүд 97 төрлийн хүнсний нэмэлт бодис байсны дотор эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул ОХУ, АНУ-д хүнсний үйлдвэрлэлд хэрэглэхийг хориглосон Е123, 127, 352 кодтой хүнсний нэмэлт байгааг тогтоосон аж. Тус газраас дээрх гурван төрлийн нэмэлт хэрэглэсэн бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулсан юм.
Ч.ЗУЛ