Ерөнхий боловсролын сургуулиудад одон орны дуран бэлэглэж, сургалтын баазыг нэмэгдүүлэхээр “Сургууль бүрт одон орны дуран төсөл” хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслийн хүрээнд нийслэл, болон хөдөөгийн сургуулиудыг үе шаттайгаар одон орны дурантай болгож, сурагчдын таних мэдэх хүсэл, сурах эрмэлзлэлийг нэмэгдүүлэх аж. Төслийг АНУ-д одон орон судлаач мэргэжлээр докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй С.Төгөлдөр гэх залуу санаачилжээ. Төслийн багийнхан сургуулиудад дуран бэлэглээд зогсохгүй хэрхэн ашиглахыг нь зааж, зөвлөгөө мэдээлэл өгөх аж.