Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2014 оны ажлын төлөвлөгөөний дагуу хөх тарианы талхны чанар, үйлдвэрлэлт болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүний импорт болон бүтээгдэхүүнд хэрэглэж байгаа байдлын талаар тандалт судалгаа хийжээ.
-Судалгаанд 54 хүнсний үйлдэрийн 274 түүхий эд, бүтээгдэхүүнийг хамруулсан. Түүнчлэн нийтийн хоолны 64 цэгээс 30 орчим амтлагчыг шалгасан байна.. Хүнсэнд хэрэглэж буй тарагны амт, өнгө, үнэр оруулагч цардуул, желатин, какао болон хиамны бэлэн жор, эсгэгч чанаржуулагч бялууны крем болон төрөл бүрийн чимэглэл, цэлцэгнүүр, шоколад зэрэгт 27 төрлийн будагч бодис, 7 төрлийн нөөшлөгч, 11 төрлийн эсэлдүүлэх бодис, 30 өтгөрүүлэгч, 5 хүчиллэг тохируулагч, 8 амт сайжруулагч, 1 чихэрлэг үүсгэгч, 8 төрлийн өнгө тогтворжуулагч байгаа гэдгийг судалгаагаар тогтоосон аж. Дээрх нэмэлт бүтээгдэхүүний дийлэнх хувь нь E123, 127, 952 төрлийн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, ОХУ, БНХАУ, АНУ зэрэг оронд хэрэглэхийг хориглосон байдаг гэнэ.
-Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нийлүүлж буй аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын хүнсний аюулгүйн тухай хуулийн дагуу хариуцлага тооцох юм.
Г.Оюунтогтох