Төв аймгийн Баяндаваагийн замд өчигдөр Багануур дүүргийн Онцгой байдлын албан хаагчид зам тээврийн ослоор амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Автомашинд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар явж байжээ. Ослын шалтгааныг тодруулахаар Төв аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа аж..
Г. Оюунтогтох