Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран, нийслэл дэх 153 хөшөө баримал, түүхийн дурсгалыг пайзжуулжээ. Пайзанд уг хөшөө нь “Нийслэлийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалд хамаарна. Хөшөөнд гэмтэл учруулах, үг бичих, хурц иртэй зүйлээр зурах, холбогдох захиргааны байгууллагын зөвшөөрөлгүй шилжүүлэхийг хориглоно” гээд байршлыг нь бичжээ. Мөн уран барималчийн нэр, бүтээсэн он, дурсгалын утга учрыг англи, монгол хэлээр тайлбарласан аж. Энэ нь нэг талаас танин мэдэхүйн ач холбогдолтой, нөгөө талаас нийслэлийн түүхийг өгүүлнэ гэж дээрх хоёр байгууллагынхан онцлов.