Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив.
Цагдаагийн алба хаагчид Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Төрийн ордон, Чингисийн талбай орчмын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх ажлыг иргэд, олон нийтэд аль болох ачаалал, хүндрэл үүсгэхгүй байх талаас нь зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.