Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар өнгөрсөн онд 29.000 хуучин зуухыг хэрэглээнээс гаргажээ. Уг ажлыг энэ жил үргэлжлүүлэн, нийслэлийн 15.293 өрхөд бүрэн шаталттай сайжруулсан зуух өгөхөөр болсон байна. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт оршин суудаг, хөнгөлөлттэй үнээр сайжруулсан зуух авч байгаагүй айл энэ удаагийн хөтөлбөрт хамрагдах бөгөөд борлуулалтын 25 төвөөс зуух авах боломжтой аж.
2012-2013 онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 29.707 өрхийг шинэ зуухтай болгожээ.
Ч.ЗУЛ